Монголын үндэсний музейн үзмэрүүдийг Хятадад дэлгэжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.17-нд нийтлэгдсэн

Монголын үндэсний музейн үзмэрүүдийг Хятадад дэлгэжээ

Монголын үндэсний музейн үзмэрүүдийг Хятадад дэлгэжээ

Монголын үндэсний музейн үзмэрүүдийг  БНХАУ-д дэлгэжээ. Тус музейгээс торгоны замын соёл, түүхэнд холбоотой 15 дэсийн 29 ширхэг соёлын биет дурсгал, эд өлгийн зүйлсийг БНХАУ-ын үндэсний музейд дэглэн үзэгчдэд толилуулж байна.

Ирэх сарын 14-н хүртэл үргэлжлэх “Торгоны зам дагуух Үндэсний музейнүүдийн эрдэнэс” үзэсгэлэнд 12 улсын Үндэсний музейн 234 шилдэг үзмэрийг олны хүртээл болгосноороо онцлог аж. Энэхүү үзэсгэлэн олон улсын музей, соёлын салбарын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, түүгээрээ дамжуулан торгоны замын түүхийг олон нийтэд таниулах зорилготой юм.Дашрамд дурдахад, Монголын үндэсний музей нь улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг хадгалж, хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзүүлсэн байдаг. Сан хөмрөгтөө 5000 орчим үзмэртэй билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж