Майя Плисецкаягийн тухай бүх номууд Москвад зарагджээ

Хуучирсан мэдээ: 2015.05.08-нд нийтлэгдсэн

Майя Плисецкаягийн тухай бүх номууд Москвад зарагджээ

Майя Плисецкая
Фото: Наталья Логинова / Russian Look

Москвагийн номын дэлгүүрүүдэд байсан  Майя Плисецкаяд зориулж бичсэн номнууд, мөн тавдугаар сарын 2-нд таалал төгссөн бүжигчний өөрийн дурсамжийн зохиол нь бүгд борлогджээ гэж "Русская служба новостей» дамжууллаа.

" "Би, Майя Плисецкая",  "Арвангурван жилийн дараа" гэсэн хоёр ном гунигт мэдээ гарсны дараа тэр даруйдаа дууссан» хэмээн "Библио-Глобус» дэлгүүрийн төлөөлөгч Елена Данилова хэлэв.

Майя Плисецкаягийн тухай номууд ч номын агуулахад дууссан тухай АСЭ хэвлэлийн газраас мэдээлж байна.

Алдартай бүжигчин Плисецкая тавдугаар сарын 2-нд 89 насандаа таалал төгссөн юм. Түүнтэй салах ёслол Германд хийгдээд чандрыг нь нөхөр нь нас барсны дараа  түүний чандартай нийлүүлэн Орос дээгүүр цацахыг талийгаач гэрээсэлсэн байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж