Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны ирц хүрээгүйгээс хойшлогдлоо. Өнөөдрийн хуралдаанаар МҮОНРТ-ийн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэхээс гадна Төрийн албаны зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайланг сонсох байсан юм.
Түүнчлэн “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ээр төлөвлөж байсан ч байнгын хорооны гишүүдийн 10 нь хурлаа тасалснаар хуралдааныг хойшлууллаа.
Холбоотой мэдээ