Морин хуурын чуулгын ганц “чимэг” | News.MN

Морин хуурын чуулгын ганц “чимэг”

Морин хуурын чуулгын ганц “чимэг”

Морин хуурын чуулгын ганц “чимэг”

Морин хуурын чуулгын 26 жилийн ойн баярын “Novel melody” тоглолт энэ сарын 16-ны үдэш Улсын филармонийн тайзнаа эгшиглэлээ. Төрсөн өдрийн баярын тоглолтод олон сайхан уран бүтээлчид хамтран шинэ бүтээлийнхээ дээжийг үзэгчдэдээ толилуулжээ.

Морин хуурын чуулгын хөгжимчдийн бүрэлдэхүүн дунд ганц эмэгтэй хуурч байсан нь Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын охин Ж.Уугантуяа. Тэрбээр Монголын анхны мэргэжлийн анхны эмэгтэй морин хуурч билээ.

Авьяаслаг морин хуурч бүсгүй 1990 онд Ардын жүжигчин, морин хуурч Ц.Батчулуун агсны шавь болсноос хойш өдгөө 26 жил Морин хуурын чуулгад морин хуурч, менежерээр ажиллаж байгаа ажээ. Анх Морин хуурын чуулгад наймдугаар ангийн сурагч байхдаа орж, Соёл урлагийн их сургуулийн Урлагийн менежментийн ангийг 2003 онд төгсчээ.

Морин хуурын чуулгын төрсөн өдрийн тоглолтод Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайханы найруулан бичсэн Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн болон ЗХУ-аас уригдан ирж ажиллаж байсан нэрт хөгжмийн зохиолч Б.Смирнов нарын хамтран туурвисан “Учиртай гурван толгой” дуурийг “Учиртай дөрвөн толгой” нэртэй сюит, шинэ цагийн чадварлаг хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” хэмээх танго сюитыг залуу удирдаач Н.Жигжиддорж удирдаж, хуран цугласан үзэгчдэд хүргэжээ.

Ардын жүжигчин, морин хуурч Ц.Батчулуун агсны үүсгэн байгуулсан Морин хуурын чуулга анхны “Novel melody” тоглолтоо 2011 онд дан нумт хөгжмийн бүрэлдэхүүнээр тоглож эхэлсэн бөгөөд 2015 оноос жил бүрийн дөрөвдүгээр сарын 16-нд уламжлал болгон шинэ уран бүтээлээр урын сангаа баяжуулж байгаа аж.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зураач 2019-04-17 202.9.43.148

Хуурдаж байгаа эмэгтэй хун онцгуй харагддаг юм Жанцанноровын хуухэд бх хамаагуй

Avatar

Саруул 2019-04-17 43.250.124.66

Ийм сайхан тоглолтын зар ТВ-ээр яваагүйшт. Мэдсэн бол үзэх бсан юм. Дахин ийм тоглолт болвол нийтэд зарлаач ээ. Морин хуурын тоглолт үнэхээр сайхан шүү. Жанцанноров гуай та бол АМЬД ДОМОГ шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж