“Тэмцээний дараа олон хүн намайг аймхай гэж бодсон байх. Миний бодлоор би ялан дийлэгч боловч аймхай юм шиг байна. Чи ялж байгаа бол ялалтаа яаж авч байгаа чинь чухал биш” хэмээн мэргэжлийн боксын дэвжээнээ хэзээ ч ялагдаж үзээгүй (49-0-0) бокчин Бага-Мейвезер мэдэгджээ. Тэр өмнө нь филиппин боксчин Мэнни Пакьяод хариу нэхэх тоглолтыг зөвшөөрч байв.
Тавдугаар сарын 2-нд Мейвезер, Лас-Вегасийн MGM Grand цэнгэлдэхэд болсон тулаан дээр 118-110, 116-112, 116-112 гэсэн шүүгчдийн нэгдсэн үнэлгээний дагуу Филиппиний Мэнни Пакьяог ялсан байлаа. Тэмцээний дараах хэвлэлийн бага хурал дээр тулааны бэлтгэлийн үеэр мөрөө бэртээснээ дуулгасан юм.
“Пакьяо гэмтлийн улмаас муу тоглосон гэж би бодохгүй байна. Тэр хурдтай байсан. Түүний баруун гар нь ч зүүн гар нь ч хурдтай, хүчтэй байсан. Би хэнтэй ч наймаалцаагүй. Тэр хожигдсоноо мэдэж байгаа. Энэ тэмцээний дараа би түүнийг хүндлэхээ больсон. Өмнө нь би хариу тоглолт хийхийг зөвшөөрч байсан бол одоо үгүй. Учир нь тэрбээр азгүй, аймхай эр. Хэрэв чи хожигдсон бол түүнийгээ хүлээж сур. Уг нь тэр “Мейвезер чи шилдэг боксчин байлаа” гээд хэлчих эр зоригтой байх байсан юм” хэмээн боксйн дэвжээний мөнхийн ялагч Мейвезер хэлсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР