Монголын хөлбөмбөгчид Брунейн багтай таарлаа

Хуучирсан мэдээ: 2019.04.17-нд нийтлэгдсэн

Монголын хөлбөмбөгчид Брунейн багтай таарлаа

Монголын хөлбөмбөгчид Брунейн багтай таарлаа

“Катар 2022” хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтын сугалаа өнөөдөр Малайзын нийслэл Куала Лумпур хотод явагдлаа.

Монголын баг энэ удаагийн сугалаанд Брунейн улсын багтай таарч, ирэх зургадугаар сард тоглох болж байна. Хэрвээ хожсон тохиолдолд дараагийн шатанд Иран, Япон, БНСУ, Австрал, Саудын Араб зэрэг Азийн шилдэг багуудтай тоглох боломж гарах юм.

Монголын баг өмнө нь Гуамын шигшээ багтай найман удаа таарч байсан бол Брунейн багтай огт тоглож байгаагүй байна.

Олон улсын хөлбөмбөгийн холбооноос гаргадаг чансаанд Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан Монголын баг 187-д бичигдэж байгаа Брунейн 194-т бий.

“Катар 2022” ДАШТ-ий Ази тивийн урьдчилсан шатны тоглолт зургадугаар сарын 6-11-ний өдрүүдэд болно.

Монгол, Брунейн эхний тоглолт Улаанбаатарт зургадугаар сарын 6-д, хариу тоглолт Брунейн Бандар Сери Бегаван зургадугаар сарын 11-д явагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж