
Ойн түймэр Афина хотын захын дүүргүүдэд занал хийж байна. Эрх баригчид аюултай бүсээс хүүхдийн хэд хэдэн лагерийг нүүлгээд байна. Афина хот утаа униарт бүрхэгдээд байна. Энэ зуны хувьд энэ нь анхны түймрийн гамшиг болж байна.
Захын дүүргийн зарим хүмүүс гэр орноо орхин нүүж байгаа бол нэг хэсэг нь худаг ашиглан галтай тэмцэхээр бэлтгэлд оржээ. Түймэрт 100 гаруй гал сөнөөгчид, найман нисдэг тэрэг, дөрвөн тусгай онгоц дайчлагдаад байна.
Байдлыг хотын гудамжны ээдрээтэй байрлал мөн хогийн овоолго, хүчтэй салхи хүндрүүлж байна.