К.Роналдо “Аваргуудын лиг”-ийг дуусгалаа | News.MN

К.Роналдо “Аваргуудын лиг”-ийг дуусгалаа

К.Роналдо “Аваргуудын лиг”-ийг дуусгалаа

К.Роналдо “Аваргуудын лиг”-ийг дуусгалаа

Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн шийдвэрлэх тоглолтууд эдгээр өдрүүдэд болж байна. Өнгөрсөн шөнө Италын “Ювентус”, Нидерландын “Аякс” багуудын хариу тоглолт боллоо. Өмнөх тоглолт 1:1 тэнцээгээр өндөрлөөд байсан.

Дэлхийн шилдэг тоглогч К.Роналдо тэргүүтэй “Ювентус”-чууд талбайдаа хожил байгуулж цааш явах уу эсвэл “Аякс”-ын залуус тэднийг зогсоож чадах уу гэдэг нь анхаарал татаж байлаа. Энэ удаа цааш тоглох баг өмнөх тойрогт дуулиан тариад байсан нидерланчууд боллоо.

Тоглолт 3:2-оор “Аякс”-ын залуусын хожлоор өндөрлөж, тэд “Аваргуудын лиг”-ийн хагас шигшээд үлдлээ. Дэлхийн шилдэг тоглогч К.Роналдо нэг гоол оруулсан ч багаа ялалтад хүргэж чадсангүй.

Өмнөх тоглолтод Испанийн “Реал Мадрид”-ыг хожсон “Аякс”-ын залуус энэ удаа Италын “Ювентус”-ыг буулган авч хагас шигшээд үлдлээ. Одоо "Аякс"-ын залуу тоглогчид Английн "Тоттенхэм Хотспур", "Манчестер Сити" багуудын аль хожсонтой нь тоглоно.

Залуу "Аякс"-чууд энэ жилийн "Аваргуудын лиг"-т гялалзаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-17 202.55.191.194

Дэлхийн шилдэг тоглогч К.Роналдо тэргүүтэй “Реал”-чууд талбайдаа хожил байгуулж гэнээ энийгээ засаачээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж