Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн шийдвэрлэх тоглолтууд эдгээр өдрүүдэд болж байна. Өнгөрсөн шөнө Италын “Ювентус”, Нидерландын “Аякс” багуудын хариу тоглолт боллоо. Өмнөх тоглолт 1:1 тэнцээгээр өндөрлөөд байсан.
Дэлхийн шилдэг тоглогч К.Роналдо тэргүүтэй “Ювентус”-чууд талбайдаа хожил байгуулж цааш явах уу эсвэл “Аякс”-ын залуус тэднийг зогсоож чадах уу гэдэг нь анхаарал татаж байлаа. Энэ удаа цааш тоглох баг өмнөх тойрогт дуулиан тариад байсан нидерланчууд боллоо.
Тоглолт 3:2-оор “Аякс”-ын залуусын хожлоор өндөрлөж, тэд “Аваргуудын лиг”-ийн хагас шигшээд үлдлээ. Дэлхийн шилдэг тоглогч К.Роналдо нэг гоол оруулсан ч багаа ялалтад хүргэж чадсангүй.
Өмнөх тоглолтод Испанийн “Реал Мадрид”-ыг хожсон “Аякс”-ын залуус энэ удаа Италын “Ювентус”-ыг буулган авч хагас шигшээд үлдлээ. Одоо "Аякс"-ын залуу тоглогчид Английн "Тоттенхэм Хотспур", "Манчестер Сити" багуудын аль хожсонтой нь тоглоно.
Залуу "Аякс"-чууд энэ жилийн "Аваргуудын лиг"-т гялалзаж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
Холбоотой мэдээ