Орос, Хятад ХО-ын сан байгуулна

Хуучирсан мэдээ: 2015.05.08-нд нийтлэгдсэн

Орос, Хятад ХО-ын сан байгуулна

Кирилл Дмитриев
Фото: Евгений Переверзев / "Коммерсантъ»

 

Орос, Хятад хоёр хөдөө аж ахуйн төслүүдэд хөрөнгө оруулах тусгай сан байгуулах гэрээнд тавдугаар сарын 8-нд Хятадын төлөөлөгчид  Москвад айлчлах үеэр гарын үсэг зурна гэж Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев мэдэгдсэн байна.

 

Уг төслийн оролцогчид нь Оросын шууд хөрөнгө оруулалтын сан РФПИ, Орос-Хятадын хөрөнгө оруулалтын сан (РКИФ) ба  Хэйлунзян  мужийн Засгийн газар болж байна.

 

Шинэ сангийн дүрмийн сан нь хоёр тэрбум  ам.доллараас бүрдэх байх ажээ. “Бидний хувь бол бага голчлон Хятадын хөрөнгө оруулагчдын мөнгө байх юм” хэмээн Дмитриев хэлэв.  Мөн РФПИ, Хятадын  CITIC Merchant компани хамтарсан Орос-Хятадын хөрөнгө оруулалтын банк байгуулахаар шийдсэн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж