Үлгэрийн баатрууд хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг уриаллаа | News.MN

Үлгэрийн баатрууд хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг уриаллаа

Үлгэрийн баатрууд хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг уриаллаа

Үлгэрийн баатрууд хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг уриаллаа

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Монгол улсын хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын  2017 оны 103-р тогтоол “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”, Нийслэлийн засаг даргын Сар бүрийн 09-ны өдрийг бидний эрүүл мэнд аюулгүй байдлыг хангах өдөр болгон зарласантай холбогдуулан бага насны хүүхдийг болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, тэдэнд эерэг дадал хэвшүүлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулж, эцэг эх олон нийтэд эрүүл аюулгүй орчинд амьдрах уриалга дэвшүүлэн ажиллаж байна.

Болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг Монголын сурагчдын холбоотой хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид болон тэдний эцэг эхэд чиглэсэн сургалт нөлөөллийн ажил энэ сарын 9-ний өдрөөс эхэллээ. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн ерөнхий боловсролын 20, 16, 9 дүгээр сургуулийн 450 хүүхэд болон тэдний 450 эцэг эхэд эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх талаар сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулсан. Уг ажлын хүрээнд “Алтан-Аргай, Мөнгөн-Аргай” хүүхдийн үлгэрийн баатрууд хүүхэд багачуудад үзүүлэх сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд баатруудын үйл явдалтай үлгэр, зохиолын хэлбэртэй зурагт зөвлөмжүүдийг олон нийтэд түгээж байна гэж Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж