"Ядарсан  ард иргэдийнхээ хоол руу битгий гар дүр”

Хуучирсан мэдээ: 2019.04.17-нд нийтлэгдсэн

"Ядарсан  ард иргэдийнхээ хоол руу битгий гар дүр”

"Ядарсан  ард иргэдийнхээ хоол руу битгий гар дүр”

Хөвсгөл Улаанбаатарын чиглэлд хот, хоорондын тээвэр хийдэг жолооч нар өнгөрсөн даваа /2019.04.15/ гаригт Авто тээврийн үндэсний төвийн /АТҮТ/ гадаа эсэргүүцлийн жагсаал хийсэн. Тэгвэл тэд өнөөдөр /2019.04.17/ төрийн ордны баруун хаалганы гадна  мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Монгол Улсын Ерөнхий сайдад шаардах бичиг хүргүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм. Тодруулбал, тус чиглэлд “Минтранс”, “Нөхөрлөл Транс” ХХК тусгай зөвшөөрөл авч, зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулдаг байжээ.
Гэтэл АТҮТ-ийн зөвшөөрлөөр дөрөвдүгээр сарын 12-ны баасан гарагаас “Чингүн хурд транс” компани зорчигчийн хамгийн ачаалал ихтэй 19.00 цагт явуулж эхэлсэн учир жолооч нар эсэргүүцэн жагсаж, ийнхүү мэдээлэл хийж байгаа юм байна.

 “Минтранс” ХХК-д 14 жил ажиллаж байгаа жолооч хэлэхдээ “АТҮТ-ийн дээрх шийдвэр нь биднийг үх гэж байгаатай адилхан. Хамгийн оргил цагт гуравдагч компанийг оруулж ирснээр жолооч нар  хоолноосоо салахад хүрээд байна. Улаанбаатар-Хөвсгөл аймгийн чиглэлд хоёр талаас өдөрт хоёр цаг тутамд тус бүр дөрвөн автобус явдаг. Нийтийн тээврийн автобусны суудал дүүргэлт дунджаар 60 хувьтай байдаг. Өглөө 08.00, 15.00 цагт хүн хамгийн багатай, 18.00, 20.00 цагт нь өглөө, өдрийн алдагдлаа нөхдөг юм. Гэтэл 19.00 цагт гурав дахь компанийг оруулсныг бид буруу гэж эсэргүүцэж байгаа юм.
Ядарсан  ард иргэдийнхээ хоол руу битгий гар дүр. Манай компани 1997 онд байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй” гэлээ.

Харин энэ талаар  АТҮТ-ийн дэд дарга Ш.Батсайхан өнгөрсөн даваа гаригт  “Автобусны тоог нэмэгдүүлэх тухай санал хүсэлт иргэдээс байнга ирдэг. Иргэдийн хүсэлтэд үндэслэн гуравдагч компанийг явуулж эхэлсэн. Компаниуд ачааллаа зөв тооцоолох ёстой, "Манайх л явна" гэдэг байдлаар хандаж байгаа ч хүчин чадал нь хүрэхгүй байгаа юм. “Минтранс” компани хүчин чадлынхаа 80 хувийг, "Нөхөрлөл транс" компани нь 54 хувиа ашигладаг. Ер нь 80 хувь ашиглаж байгаа бол бүрэн ашиглаж байна" гэж үздэг хэмээн мэдэгдэж байсан юм.

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж