Үндсэн чиглэл дэмжигдлээ

Хуучирсан мэдээ: 2015.05.08-нд нийтлэгдсэн

Үндсэн чиглэл дэмжигдлээ

УИХ-ын чуулганы үдээс  хойшхи  хуралдаан эхэллээ.  Хуралдаанаар  Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай  УИХ-ын тогтоолын төслөөр үдээс өмнө  гишүүд асуулт асууж,  санал хэлж дуусан  тул шууд санал хураалт явуулсан юм.Тогтоолын төслийг  хэлэлцэх эсэхийг дэмжье гэсэн   томъёоллоор санал хураахад гишүүдийн 72 хувь нь дэмжлээ. Уг асуудлыг хэлэлцэх явцад   хангалтгүй боловсруулсан, мөрөөдлийн жагсаалт хэлэлцэх шаардлагагүй гэх байр суурь илэрхийлж байсан ч  санал хураалтаар ийнхүү дэмжигдэж байна.

Харин одоо Засгийн газраас өргөн мэдүүлэн  Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай хуулийн төслүүдийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж эхэллээ.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж