Сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотноо энэ сарын 16-27-ны өдрүүдэд болно. Энэ жилээс эрэгтэй, эмэгтэй боксчид тивийн тэмцээнээ хамт зохион байгуулахаар болжээ.
Манай улсаас Гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, Б.Пүрэв-Очир, О.Батхүү, М.Буянжаргал нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчин оролцохоор болж, Тайландыг зорилоо. Мөн Олон улсын боксын холбооны гурван одтой шүүгч Г.Бадрах шүүгчээр ажиллах юм байна.
Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг нарын тэргүүтэй боксчид багтжээ.
Эрэгтэй
- 49 кг – Д.Мөнх-Эрдэнэ,
- 52 кг – Х.Энхмандах,
- 57 кг – Х.Энх-Амар,
- 60 кг – Э.Цэндбаатар,
- 63 кг – Б.Чинзориг,
- 69 кг – Г.Баярхүү,
- 75 кг – Д.Давааням,
- 81 кг – Н.Шинэбаяр,
- 91 кг – С.Эрдэнэбаяр
Эмэгтэй
- 48 кг – Б.Мөнгөнсаран,
- 51 кг – Л.Алтанцэцэг,
- 54 кг – М.Нандинцэцэг,
- 57 кг – Т.Болортуул,
- 60 кг – М.Намуун,
- 64 кг – У.Шинэцэцэг,
- 69 кг – Э.Эрдэнэтуяа,
- 75 кг – М.Мягмаржаргал,
- +81 кг – Э.Ундрам
Холбоотой мэдээ