Бид ягаан өнгийг мөрөөдөмтгий, хөнгөн хийсвэр, гэнэн хонгор охидын өнгө хэмээн тодорхойлдог байсан билээ. Гэхдээ өнөөдөр энэ үзэл өөрчлөгдөж, ягаан өнгө бол нийгэмд дуу хоолойгоо илэрхийлэх тэмцлийн бэлэг тэмдэг болон хувирчээ. Ягаан өнгийг өнөөдөр улсын өндөр дээд албан тушаалтнаас эхлээд иргэний эрх чөлөөний тэмцлийн илэрхийлэл болгон ашиглаж байна.
СУРГУУЛИЙН ОРЧИН ДАХЬ ГАДУУРХАЛТ, ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДӨР БУЮУ ЯГААН ЦАМЦТНЫ ӨДРИЙН БЭЛГЭ ТЭМДЭГ
Канадын ерөнхий боловсролын сургуулийн сурагч нэг өдөр хичээлдээ ирэхдээ ягаан өнгийн футболк өмссөн байв. Энэ үед сургуулийнх нь хүүхдүүд түүнийг олон нийтийн өмнө шоолж, гадуурхсанаас үүдээд дэлхийн нийт сургуулийн орчин дахь гадуурхалтын эсрэг тэмцэх болжээ. Үүнээс хойш жил бүр дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хүмүүс ягаан өнгийн футболк, цамцыг өмсөн сургуулийн орчин дахь гадуурхалт дээрэлхэлтийн эсрэг үзэл бодлоо илэрхийлж, флешмоб зэргийг зохион байгуулах болжээ.
ЭРЧҮҮД ЯГААН ӨНГӨНӨӨС ИЧИХЭЭ БОЛИВ
БЕЙОНСЕ БОЛОН ЛЭДИ ГАГА НАР ФЕМИНИМЗИЙН ТУХАЙ ӨГҮҮЛЭХДЭЭ ЯГААН ӨНГИЙГ АШИГЛАХ БОЛОВ
Бейонсе болон Лэди Гага хоёулаа поп-феминизмыг хөгжүүлж байна. Тэд урлагаар дамжуулж феминизмын тухай олон нийтийн хэлэлцүүлгийг өрнүүлж, өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлэх болжээ. Жишээлбэл, 2013 онд Бейонсе "Бейонсе" нэртэй цомгоо гаргасан. Энэхүү цомгийг бүтээхэд Нигерийн феминист Чимаманда Нгози Адачи хэмээх хүн Бейонсе-ийг хөглөсөн гэдэг. Мөн 2016 онд Лэди Гага "Joanne" нэртэй цомгоо гарган, олон улсад аялал тоглолт хийсэн. Энэ үед тэрбээр цахим орчинд феминизмийн тухай олон нийтийн хэлэлцүүлгийг өрнүүлж чадсан билээ.
Тэд дээрх цомгоо худалдаанд гаргахдаа ягаан өнгийг ашигласан юм.
2019 ОНЫ ОСКАРЫН УЛААН ХИВСНИЙ ЁСЛОЛЫГ ЯГААН ӨНГӨ ЧИМЭВ
УЛСТӨРЧИД ЧУХАЛ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХДОО ЯГААН ӨНГИЙГ СОНГОДОГ БОЛОВ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохоос сарын өмнө Хиллари Клинтон Дональд Трамптай оройн зоог барихдаа ягаан өнгөтэй хувцас сонгожээ. Тухайн үед Хилларигийн хувцаслалт сэтгүүлчдийн анхаарлыг татаж, Хиллари ялна гэдэгтээ итгэлтэй байна, тэр АНУ-ын түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхийлөгч болоход бэлэн байгаагаа илэрхийллээ хэмээн бичиж байв.
2017 ОНД ДОНАЛЬД ТРАМПЫН АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ҮЕЭР ЭМЭГТЭЙЧҮҮД ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЭН ЖАГСАХДАА ЯГААН ӨНГИЙГ АШИГЛАЖЭЭ. ЭНЭ ҮЕЭР ЯГААН МАЛГАЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ, УЛС ТӨРИЙН ХҮЧИРХИЙЛЭЛИЙН ЭСРЭГ ТЭМЦЛИЙН БЭЛЭГ ТЭМДЭГ БОЛОВ
ПРОКАТНЫ КИНОНЫ ЗУРАГ АВАЛТАД ЯГААН ӨНГӨ ДАВАМГАЙЛАХ БОЛОВ
Кино найруулагч, зураачид ягаан өнгийг ихэвчлэн романтик орчныг илэрхийлэх зорилгоор ашигладаг байсан. Тэгвэл энэ салбарт хийсвэр ертөнцийн эффектийн зураг авахад ягаан дэвсгэр ашиглах болов. Тэртусмаа прокатны киноны зураг авалтад ихээр ашиглах болжээ.
ЛГБТ ХҮМҮҮС ОЛОН НИЙТИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХДОО ЯГААН ӨНГӨ АШИГЛАХ БОЛОВ. ЯГААН ӨНГӨ БОЛ ФЕМИНИЗМЫН ИЛЭРХИЙЛЛЭЭС ГАДНА ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦЭХ ЭВ САНААНЫ НЭГДЛИЙН БЭЛЭГ ТЭМДЭГ БОЛЖЭЭ
ТОМООХОН ЗАГВАРЫН АГЕНТЛАГУУД ЯГААН ӨНГИЙГ ОНЦЛОХ БОЛОВ
Dior, Chanel зэрэг дэлхийн томоохон брэндүүд хэвшмэл хандлагаасаа татгалзаж, эрчүүдэд зориулсан ягаан өнгө голлосон цуглуулгаа танилцуулав. Мөн загварын томоохон шоуны тайзан дээр ягаан өнгө байнга үзэгдэх болжээ.
ЭНЭТХЭГИЙН GULABI GANG БҮЛЭГ ЯГААН САРИ ЗҮҮХ БОЛОВ
МИЛЛЕНИАЛЧУУДЫН ШҮТЭЭН ӨНГӨ
Ягаан өнгө бол миллениалчуудын шүтээн өнгө. Энэ өнгө өнөөдөр бүхэл бүтэн үеийг тодорхойлж байна. Ягаан өнгийг ашиглан дэлхийн өнцөг булан бүрт эрхээ хамгаалахын төлөө иргэд дуу хоолойгоо илэрхийлж байна. Мөн алдартай брэндүүд, улстөрчид хүртэл энэ өнгийг сонгож, үзэл бодлоо олон нийтэд түгээх болжээ.
Холбоотой мэдээ