Хөрш орнуудаас гал түймэр хил дамжин Монгол руу орох магадлалтай

Хуучирсан мэдээ: 2019.04.17-нд нийтлэгдсэн

Хөрш орнуудаас гал түймэр хил дамжин Монгол руу орох магадлалтай

Хөрш орнуудаас  гал түймэр хил дамжин Монгол руу орох магадлалтай

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи секундэд 7-12 метр, ихэнх нутгаар үе үе 16-18 м/с хүрч ширүүсэн явган шуурга шуурах төлөвтэй байна. Өчигдөр /2019.04.16/ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 24 м/с хүрч шуурсан нь хамгийн хүчтэй салхилсан тохиолдол болжээ. Гэхдээ байшин барилга, айлуудын гэр нурсан гэх мэдээлэл ирээгүй байна. Салхины хүч 28м/с-ээс илүү нөхцөлд эд хөрөнгөд хохирол учруулах аюултай байдаг гэж  Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийнхэн хэлэв.

Цаг уурчдын мэдээлснээр дөрөвдүгээр сард хур тунадас багатай, салхи шуурга их, цаг уур тогтворгүй байх аж. Тодруулбал, энэ сарын 18-н хүртэл ихэнх нутгаар агаар тогтуун байх бол 19-нөөс хойш нийт нутгаар хүйтэрч, салхи шуургатай, хур тунадасгүй байх төлөв ажиглагджээ.

 Ийм нөхцөлд гал түймрийн аюул дэгдэж болзошгүйг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байгаа.  Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод аймагт гал түймэртэй байгааг тус газраас мэдээлэв. Мөн урд болон хойд хөршид ч бас хуурайшилтын зэрэг өндөр,  гал түймрийн аюултай түвшинд байгаа учраас хил дамжин түймэр дэгдэхгүй байх баталгаагүй гэнэ.  Хэдийгээр цаг уурт зориудаар нөлөөлөх  ажлыг орон нутагт эхлүүлсэн ч ихэнх нутагт хур тунадас орох магадлал бага, хэзээ орох нь тодорхойгүй байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж