Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз/МҮОНРТ/-ийн Удирдах зөвлөлийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэнэ.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд 20 нэр дэвшигч байгаагаас гурвыг нь өнөөдрийн хурлаар баталж, маргааш УИХ-ын чуулганаар оруулах юм. Уг нэр дэвшигч дунд Монголын олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн багтжээ. Түүний хувьд шүүхийн маргаантай байгаа ч Үндэсний зөвлөлд нэрээ дэвшүүлсэн байна.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа тул Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд заасны дагуу Зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцдэг байна.
Спортын салбараас Монголын үндэсний олимпийн хороог олон жил удирдаж яваа ч шүүхийн асуудалтай байгаа Д.Загдсүрэн нэрээ дэвшүүлсэн нь анхаарал татлаа.
Ч.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ