Монгол хэлбичгийн дахин шалгалтад 4100 шалгуулагч бүртгүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.17-нд нийтлэгдсэн

Монгол хэлбичгийн дахин шалгалтад 4100 шалгуулагч бүртгүүлжээ

Монгол хэлбичгийн дахин шалгалтад 4100 шалгуулагч бүртгүүлжээ

БСШУС-ын сайдын тушаалаар Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэлбичгийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулж байгаа талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн.

Энэ жилийн монгол хэлбичгийн эхний шалгалтыг улс даяар гуравдугаар сарын 23-нд зохион байгуулсан. Уг шалгалтын ирц 87 хувьтай 16 мянган орчим элсэгчид шалгалт өгчээ. Үүнээс 2729 төгсөгч буюу 16.9 хувь нь босго оноондоо хүрээгүй бол үлдсэн 84.1 хувь нь шалгалтаа амжилттай өгсөн байна.

Харин Монгол хэл, бичгийн шалгалтын  босго 400 оноонд хүрээгүй болон хүндэтгэх шалтгаанаар эхний шалгалтаа өгч амжаагүй шалгуулагчид дөрөвдүгээр сарын 20-нд дахин шалгалт өгөх боломжтой. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнээс тодрууллаа.

Тэрбээр “Монгол хэл, бичгийн шалгалтад энэ жил 18.500 шалгуулагч бүртгүүлсэн. Дахин шалгалтад өмнөх оны төгсөгчидтэйгөө нийлээд ойролцоогоор 4100 орчим шалгуулагч  орохоор бүртгүүлээд байна. Өмнөх монгол хэлбичгийн шалгалтад босго 400 оноо авсан шалгуулагчид автоматаар хасагдаж, шалгалт дахин өгөх боломжгүй болно. Хэрэв дахин шалгалтаар босго оноонд хүрэхгүй бол  Их дээд сургуульд элсэн суралцах боломжгүй. Гэсэн ч элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөх эрх нь нээлттэй. Учир нь ЭЕШ –ын дүнгийн гэрчилгээ хоёр жилийн хугацаатай байдаг” гэв.

Монгол хэлбичгийн дахин шалгалт Улаанбаатар хотын цагаар 2019 оны дөрөвдүгээр сарын 20-ны 12.00 цагт улс орон даяар нэгэн зэрэг эхэлнэ.

Ерөнхий боловсролын сургуулийг 2019 онд төгсөж буй шалгуулагчдын анхааралд:
1. Иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт
2. Суудлын хуваарь
3. Сургуулийн захирлаар баталгаажуулсан 3*4 хэмжээтэй цээж зурагтай тодорхойлолт

Өмнөх онд төгссөн шалгуулагчдын анхааралд:

  1. Иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт
  2. 2. Суудлын хуваарь
  3. 3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж