Монгол Улс Олон Улсын Валютын Сангийн “Мэдээлэл тархаалтын тусгай стандарт”-д шилжлээ

Хуучирсан мэдээ: 2019.04.17-нд нийтлэгдсэн

Монгол Улс Олон Улсын Валютын Сангийн “Мэдээлэл тархаалтын тусгай стандарт”-д шилжлээ

Монгол Улс Олон Улсын Валютын Сангийн “Мэдээлэл тархаалтын тусгай стандарт”-д шилжлээ

Монгол Улс Олон Улсын Валютын Сан (ОУВС)-аас боловсруулан гаргасан статистик мэдээлэл тархаах дэлхийн жишиг загвар болж буй “Мэдээлэл тархаалтын тусгай стандарт”-д 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр шилжлээ.

ОУВС нь өөрийн гишүүн орнуудын статистик мэдээлэл тархаах стандартыг тодорхойлж, түүнийг  тогтмол сайжруулдаг.  Гишүүн орнууд нь статистик мэдээллээ нийтэд тархаах эхний алхмаа “Мэдээлэл тархаалтын ерөнхий систем” (GDDS)-ээр эхлүүлж, улмаар “Мэдээлэл тархаалтын тусгай стандарт” (SDDS)-д шилжсээр байна. “Мэдээлэл тархаалтын тусгай стандарт” нь статистик мэдээллээ стандартчилагдсан тодорхойлолт, давтамж, хэлбэрийн дагуу олон нийтэд зайлшгүй зарлах шаардлагыг тавьдаг байна. Ингэснээр статистикийн чанар сайжирч, тухайн улсын статистик мэдээлэлд итгэх итгэл нэмэгдэх, ил тод байдал сайжрах, улс орнуудын олон улс дахь  нэр хүндэд эергээр нөлөөлөх, тухайн улсын тоон мэдээллийг хөгжлийн түвшин ойролцоо эсвэл тухайн бүсийн бусад орнуудтай харьцуулах боломж нэмэгдэж, судалгаа шинжилгээний ажилд эерэг нөлөө үзүүлэх зэрэг давуу байдлыг бий болгодог.

Монгол Улс  2000 оноос эхлэн “Мэдээлэл тархаах ерөнхий систем”-ийн дагуу статистик мэдээллээ гаргаж, 2017 онд ОУВС-ийн сайжруулсан, мэдээлэл тархаалтын ерөнхий систем /e-GDDS/-д шилжсэн юм.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл”-д Монголбанк мөнгө, санхүүгийн болон гадаад секторын статистик мэдээллийг “Мэдээлэл тархаалтын тусгай стандарт”–ын дагуу олон нийтэд түгээх бэлтгэл ажлыг хангах зорилт тавьж ажилласан бөгөөд Монгол Улсын гадаад өр, гадаад валютын албан нөөцийн статистик мэдээллийг холбогдох стандартын дагуу зарлаж эхэлсэн.

ОУВС-гийн цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээг https://www.imf.org/en/News/Articles/2019/04/02/pr19100-mongolia-subscribes-to-the-imfs-special-data-dissemination-standard холбоосоор үзэх боломжтой.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж