Шадар сайд Ө.Энхтүвшин "Эрдэнэт"-ин өр төлбөрийг барагдуулсан асуудлаар мэдээлэл хийхдээ, Ш.Батхүүгийн "Стандарт" банкинд тавьсан өрийн 40 сая ам.долларын Эрдслийн сангаас төлүүлсэн тухай мэдээлсэн. Тэгвэл тус үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн Д.Дэмбэрэл хэвлэлд өгсөн ярилцлагадаа Эрдэнэт үйлдвэрт Эрсдлийн сан гэж байхгүй, Үйлдвэрийн нөөц хөрөнгөөс өр төлбөрийг гаргасан талаар ярьжээ. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэр "Эрсдлийн сан" гэж байхгүйг тодотгосон байна. Үйлдвэрийн нөөц хөрөнгөөс өр төлбөрийг нь гаргуулахын тулд "Эрдэнэт" дээр Л.Оюун-Эрдэнэ тусгай ажиллагаа явуулсан нь ийнхүү улам батлагдаж байх шиг. Ямар ч байсан Ш.Батхүүгийн тухайн үеийн эрх баригчдын гарын үсэгтэй аваад үрчихсэн өр төлбөрийг үйлдвэрийн нөөц хөрөнгөөс гаргажээ. Уг нь энэ хөрөнгөөр үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг шинэчилж, адаглаад л ажилчдынх нь цалинг нэмсэн бол аштай юу. Ийнхүү манай "шударга" улстөрчдийн баг хоёр алхахгүй хууларч унах нь хямдхан харагдаж байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ