Ерөнхийлөгч Д. Өлзийбаатарыг, Ерөнхий сайд Н.Жанцанг дэвшүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.17-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Д. Өлзийбаатарыг, Ерөнхий сайд Н.Жанцанг дэвшүүлжээ

Ерөнхийлөгч Д. Өлзийбаатарыг, Ерөнхий сайд Н.Жанцанг дэвшүүлжээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2019.04.17/ хуралдаанаар Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Удирдах зөвлөлийн  гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ. Тус зөвлөлийн таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаад байгаа тул Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд заасны дагуу зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг тус байнгын хороогоор хэлэлцдэг.

Зөвлөлийн таван гишүүний нэгийг Ерөнхийлөгч, нэгийг Засгийн газраас томилох бол гурвыг нь УИХ томилох аж. Ерөнхийлөгчийн зүгээс  түүхч Д.Өлзийбаатарыг нэр дэвшүүлсэн бол Засгийн газраас Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан Н.Жанцанг нэр дэвшүүлжээ. Харин УИХ-аас дэвшүүлэх  гурван хүний нэр 20 гаруй хүн өрсөлдөж байгаа аж

1.Сүхбаатарын Алтанцэцэг

2.Ө.Нарангэрэл

3.Дамдингийн Цоодол

4.Ваанжилын Бат-Эрдэнэ

5.Галбадрахын Ариун

6. Төмөр-Очирын Эрдэнэчимэг

7.Ц.Сарантуяа

8. Доржсүрэнгийн Жаргалсайхан

9.Гончигийн Сумъяа

10. Ж.Баяржаргал

11.Баадайн Пүрэвдорж

12.Гомбын Сүхээ

13. Х.Амгаланбаатар

14.Б.Батбаяр

15.Д.Загдсүрэн

16.Д.Батсүх

17.Лувсандоржийн Болд

18.Ц.Одончимэг

19.Мөнхөөгийн Амарбаяр

20.Ойдовын Намбат нар өрсөлдөж байна.

Үндэсний зөвлөлийн гишүүнд дараах хүмүүс нэр дэвших эрхгүй аж.

-Төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч;

-Улс төрийн намын удирдах албан тушаалтан;

-Бусад радио, телевизэд ажиллаж байгаа, түүнчлэн ажилладаггүй боловч хөтөлбөрийн бодлогыг тодорхойлоход нь оролцдог этгээд;

-Бусад радио, телевизэд хөрөнгө оруулалт хийсэн этгээд, эсхүл олон нийтийн радио, телевизийн санхүүгийн хараат бус байдалд нөлөөлж болох этгээдийг нэр дэвшүүлэхийг хориглодог аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж