Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаан өглөө 08 цагт эхэлсэн бөгөөд нийт 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай, Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай, Дипломат харилцаа тогтоосны ой тэмдэглэх тухай, Азийн хүүхдүүд олон улсын спортын наадмын бэлтгэл ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай, Зүүнбаян-Ханги, “Богдхан” төмөр замын талаар зэрэг асуудлыг хэлэлцэнэ.