Д.Сумъяабазар: ЦУЦЛАХГҮЙ & Д.Тэрбишдагва: ЦУЦАЛНА | News.MN

Д.Сумъяабазар: ЦУЦЛАХГҮЙ & Д.Тэрбишдагва: ЦУЦАЛНА

VS

Д.Сумъяабазар: ЦУЦЛАХГҮЙ & Д.Тэрбишдагва: ЦУЦАЛНА

Оюутолгойн асуудлаар УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэн дүгнэлтээ гаргаж, уг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Дубайн гэрээг цуцална гэдгээ мэдэгдсэн. Харин энэ асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар эсрэг байр суурьтай байгаа юм. Ингээд тэднийг эсрэг тэсрэг байр суурийг VS буландаа онцолъё.

Д.Сумъяабазар
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

Уул уурхайн салбар маш эмзэг салбар. Бүхий л хүмүүсийн сонирхол янз бүрийн байдлаар ордог. Сайн муу хэлүүлж байгаа ч уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийг авч яваа. Салбарын сайдын хувьд энэ том бүтээн байгуулалтын ажлыг зогсоох ч гэдэг юм уу тийм соёлгүй асуудал байж болохгүй гэж бодож байна. 2010 оноос хойш Оюутолгойн бүтээн байгуулалт 8.7 тэрбум ам.доллар зарцуулсан. Үүнээс 2.3 тэрбум ам.долларыг татвар хураамж хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлсэн байдаг. 700 гаруй аж ахуй нэгж энд үйл ажиллагаагаа явуулж байгаа. шууд болон шууд бусаар 45 мянган хүний аж амьдралыг шийдэж яваа том төсөл. Би Оюунтолгой гэрээ, далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө гээд байгаа Дубайн гэрээг сайн гэрээ хийж хэлэхгүй. Гэхдээ сайжруулаад, ширээний ард суугаад соёлтой байдлаар  хөрөнгө оруулагчтай ярилцаад засч залруулах зүйлээ засаад явах боломж бий. Харин үүнийг зогсоох, цуцлах асуудал байж болохгүй.

Д.Тэрбишдагва
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч

Засаж сайжруулах зүйл нэлээд их байгаа учраас “Оюутолгойн гэрээ”-нд нэлээд өөрчлөлт оруулах ёстой. Ялангуяа, далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг цуцлах ёстой гэсэн дүгнэлт гарч байгаа.

Монгол Улсын язгуур эрх ашигтай холбоотой, дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалттай, гадаад дотоодынхонтой холбоотой асуудлаар гэрээ хэлэлцээнд өөрчлөлт оруулах, зарим гэрээг хүчингүй болгох асуудал гарах учраас ҮАБЗ-өөс чиглэл авах нь зөв гэж үзсэн тул ҮАБЗ-ийн гишүүдэд хүргүүлсэн. Мэдээж гадаад, дотоодын шахалт гарах байх. Гэхдээ гэрээг зөв талаас нь засаж сайжруулах ёстой гэсэн байр суурьтай байна.

 Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-17 64.119.22.15

Terbish ajil olj uguh yum bailgui. Heden huuchin sale bolson huvtsas zarj bidniig shuldagiig ni medehees uur hiij giiguulsen yumgui hun sh dee

Avatar

Зочин 2019-04-17 103.14.38.136

Сумьяагийн зөв ш тээ, нөгөөх нь үнэхээр тэнэг юм уу, эсвэл ингэж байгаад ОТ-оос жаал юм хүртэх гээд байгаа юм уу?

Avatar

??? 2019-04-17 66.181.161.7

Монгол улсад газар нутаг үнэ цэнэтэй эд. Төр-улсын өмч болсон газрын дорх эрдэнэс бол асар их хөрөнгө оруулалт. Төр-улс нь гадаад, дотоодын аль ч хөрөнгө оруулагч байгууллагын 10-49 хувийг гэрээ, хэлэлцээр, хуулийн дагуу шууд эзэмших эрхтэй. Оюу толгойн гучин дөрвөн хувьд хөрөнгө оруулж өртэй байх шаардлаггүй. Газрын дорх эрдэнэсээрээ хөрөнгө оруулчихсан.

Avatar

??? 2019-04-17 66.181.161.7

Тэд Дубайд дуудаж гэрээнд гарын үсэг зуруулсан бол одоо Монголчуудын ээлж. Монголдоо хянаж засварласан гэрээндээ гарын үсэг зуралцах эрх нь байна. Хатуу хяналттай Төр-улсын мэдлийн банкаар орлого зарлагын арилжаагаа чөлөөтэй, ардчилалтай гүйлгэж Монгол банканд валютаа хадгалж болно шүү дээ.

Avatar

Д.Сумъябазарын буруу 2019-04-17 202.9.43.77

Энэ гэрээг шууд цуцлах хэрэгтэй удахгүй авилгын хэрэг нь илэр нь хэнд хэдэн сая доллар өгч ийм ашиггүй гэрээ хийсэн нь тодорхой болноо Тэрбишийг муулаад Оюутолгойн угаадас долоож буй малнуудаа

Avatar

иргэн 2019-04-17 202.9.42.83

Тэрбишдавга инженер ухаантай юм Сумъяабазараас долоон дор юм гээч. Энэ олон жил сайд, элчин сайд, УИХ-ын гишүүнээр ширээ бөглөж овоо л удаан ажилласан хүнээс ийм үг гарахаар үнэхээр хэлэх үг алга. Гэрээг засч сайжруулах хэлэлцээрт орж үр дүнг харах нь монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүрийн чин хүсэл.Өөрөө бизнес хүн. Хөрөнгө оруулагч ахиухан ашгийг боддог нь хууль. Харин монголын гэрээнд оролцсон нөхөд тэдний хүсэл шуналыг хазаарлаж өөрийн орны эрх ашгаа хамгаалах байтал жолоогийн нь тавьдаг буру

Avatar

Засаж сайжруулах хэрэгтэй 2019-04-17 103.57.95.246

Засаж сайжруулах хэрэгтэй

Avatar

зочин 2019-04-17 202.21.118.178

Монгол улсыг уул уурхайн салбар чирч яваа нь үнэн, үүнийг хэн ч маргахгүй. Гэтэл новшийн поп улс төрчдөөс болж хэдэн мянган хүний амьдралыг үгүй хийж болохгүй. Тэр тусмаа бүх асуудал хуулийн хүрээнд явах нь ардчилсан улсын цорын ганц зарчим мөн гэдгийг энэ хөлдүү толгойнууд ерөөсөө ухаж ойлгох чадваргүй нь илт байна.Сумьяабазар сайд харин ч төрд байх ёстой наад захын боловсролтой хүн байна.

Avatar

Алсыг харах хэрэгтэй 2019-04-17 66.181.191.163

Бид биенээ муулах биш дэмждэг байя гэж уриалмаар байна. Муу ч юм хийсэн сайн ч юм хийсэн атгасан гар шиг байялдаа. Цөөхөн Монголчууд биенээ хайрлдаг, хүндэлдэг, дэмждэг улс дотроо аминчхан үзэлтэй байцгааялдаа Мандуул цуг мандаад сөнүүл цуг л сөнөе.

Avatar

Зочин 2019-04-17 150.129.142.249

Said zuv heljee gereeg zasaj zalruulaad urgeljluuleed ajilluulah ni zuv shuudee olon hun ajiltai orlogotoi bgaag eserguutseed bgas uhernuud oilgohguildee

Avatar

xx 2019-04-17 66.181.177.189

ТБД мэтийн шоучид болих хэрэгтэй. Өмнө нь Алтанхуягийн үед солиороод байхаар нь Рио Тинто далд уурхайн бүтээн байгуулалтаа зогсоогоод, манай эдиийн засагт шууд нөлөөлөөлд манайхан сүүлд нь арчаагаа алдаж гуйж байж энэ муу хэлэгдээд байгаа Дубайн гэрээг байгуулж байж далд уурхан ажил эхэлсэн биз дээ. Одоо ингэж солиорч байгаад Дубайн гэрээг цуцлан ажлыг зогсоовол манайхан өөрсдөө пянгийн даахгүй алингаа алдаад, дараа нь өөрсдөө гуйж байж Дубайн гэрээнээсээ доор гэрээ байгуулах болно ш дээ.

Avatar

Зочин 2019-04-17 66.181.160.115

Сумъяагийн зөв шдээ засаж сайжруулаад явах хэрэгтэй. Улс орноо бодмоор доо

Avatar

Зочин 2019-04-17 64.119.16.212

ХЯТАДУУД РИОТИНТОГИЙН ХЭЭЛ ХАХУУЛИЙН ХЭРЭГИЙГ ИЛЭРҮҮЛЖ ХЭРЭГ ҮҮСГЭН БУУЛГАЖ АВСАН БЭЛЭЭХЭН ТУРШЛАГА БАЙНА , БАЯРЦОГТ . САЙХАНБЭЛЭГ С БАЯР Л . ГАНСҮХ ГЭЭД АВИЛГА АВСАН УЛС ТӨРЧИД БАЙХАД .

Avatar

х орноо 2019-04-17 182.160.0.154

Сумъяабазар ухаантай юмаа. Энэ ТБДагва их тэнэг нөхөр юмаа. Коммунист Германд төгссөн болоод тэгдэг юм болов уу? Гэнэн сайхан сэтгэлтэй тэнэг хүмүүс л эх орноо алдаг гэж Баабар бичдэг. Энэ үнэн. Би ТБД -г их үнэлдэг байлаа, одоо үгүй. Төсвийн 30 хувийг өгдөг, өчнөөн олон ханган нийлүүлэгч, ажлын байр ….. цөм будаа. Рио Тинто – д монголчууд хүндэлдэг шүү гэж хэлцгээе бүгдээрээ.

Avatar

зочин 2019-04-17 182.160.37.33

О.Т -д Авилгийн хэрэг нээгээд гэрээг хүчингүй болгох ёстой

Avatar

гэрээг 2019-04-17 106.130.121.185

засаж сайжруулах нь зайлшгүй … эцсийн эцэст эх орон хэрэгтэй. шүү дээ

Avatar

Зочин 2019-04-17 66.181.189.176

Рио Тинто ОТ-г барьцаалж авсан зээлээ Африкийн Гвиней улсад эзэмшдэг томорлогийн орд руу оруулсан. одоо ТТ – н цахилгаан станц барих монго байхгуй. монгогуй компанид цахилгаан станц барих гэрээг нь огч монголын ЗГ ч бантанг нь хутгаж бнда. Монгол улсын Рио Тинтод толох ор 3-4 тэрбум $ болчлоо

Avatar

Tt 2019-04-17 202.9.45.113

Oyu-Tolgoin gereeg tsutslaad Rio-Tintog hoogood gargachihaad Hyatadiin toriin omchit kompanuudiig oruul, Tegeed hyatad hel suraad bayn tansag amldartsgaa yher mongolchuudaa

Avatar

иргэн 2019-04-17 202.179.25.170

Эх орон Газар шороон доо Элэггүй Сайд дарга нарыг шууд Албан тушаалаас нь Огцоруулж байх хэрэгтэй

Avatar

иргэн 2019-04-17 202.179.25.170

Сумьяабазарыг нэг их Соёлтой Хүний царай гаргаж Бялдууч зан даа баригдаж хамаг Баялгаа өгөөд дуусахаас нь өмнө Албан тушаалаас нь Огцоруулах хэрэгтэй

Avatar

БАЖА 2019-04-17 203.91.115.41

Сумьяабазар сайдын хэлснээр гэрээг шууд цуцлах биш сайжруулж шинэчлэх нь зөв байх шүү дээ. Цуцлах биш ширээний ард суугаад харилцан тохиролцоонд хүрч аль аль талынхаа эрх ашгийг бодолцон асуудлыг зөв шийдвэрлэх нь тун чухал байхаа. Түүнээс дөргүй бух аятай нэг тал, нэг асуудлаа урдаа хэтийлгэн бариад давшивал эргээд гарх сөрөг үр дагавар нь үнэхээр маш аюул олон олон асуудал дагуулах нь дамжиггүй боловуу

Avatar

Зочин 2019-04-17 104.143.92.134

taarsan taar shuudainuud. neg ni bolovsrolgui shunaliin tulam, nogoo ni zonoson shunaliin tulam

Avatar

Зочин 2019-04-17 176.59.128.106

Байснаас байгаагүй н дээр ажилсанаас ажиллуулаагүй н дээр түүнтэй түүнгүй монгол болно болж ч байсан ..ашиггүй юм бол ажиллуулаад яахавдээ..улс дамжсан луйварчидаас болгоомжил хөөж гарга

Avatar

Зочин 2019-04-17 64.119.23.177

ydaj 34% une tolborgui ezemshiildee geree hiisen hulgaich nariin huviin omch yumuu manangiin sunsnuud uhvel taaran

Avatar

Зочин 2019-04-17 202.179.24.57

Эдийн засаг бол популистийн тоглодог тоглоом биш, Венесуел, Замбиеве болохыг хүсээгүй бол

Avatar

Зочин 2019-04-17 176.59.128.106

7 тэрбум доллараар бүтээн байгуулалт хийсэн 2 тэрбумаар татвар цалин тавьсан гэж ярьж байгаа удирдах ажилтан судлаач улс төрчид байж болохгүй яагаад ч ..татвар төлөхгүй цалин тавихгүй хийгддэг ажил гэж байхгүй дэлхий ертөнцөд хаана ч байхгүй ..гэтэл манай дуракууд ГАДНЫ мангасудыг өмөөрөөд гар хөл н болоод ийм юм ярьж байгаа н даанч тэнэг бөгөөд хөөрхий ард түмнээ доромжилж өөрсдийгөө дэлхийд ямар өчүүхэн тэнэг сангаараа л харуулж байгаа юм.

Avatar

Зочин 2019-04-17 192.82.64.76

соёлтой байлаа байлаа гээд баялагаа хүнд зүгээр шахам өгөөд сууж байхын байна л даа \nхээл хахууль өгч авч хийсэн уурхай сайжираад явлаа юу

Avatar

Terbishdavga ni havi iluu blgui yaahav dee naad buhuus chini kk 2019-04-17 43.243.161.23

Terbishdavga ni Sumiyabazariinhaa hajuud arai nas namba, turshlaga, medlegeeree iluu bhoo. Buh nuhur yu medhev dee chaavaas. Terbishdavga yadaj l gadaadad surguuli tugssun hun

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж