Д.Сумъяабазар: ЦУЦЛАХГҮЙ & Д.Тэрбишдагва: ЦУЦАЛНА

Хуучирсан мэдээ: 2019.04.17-нд нийтлэгдсэн

VS

Д.Сумъяабазар: ЦУЦЛАХГҮЙ & Д.Тэрбишдагва: ЦУЦАЛНА

Оюутолгойн асуудлаар УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэн дүгнэлтээ гаргаж, уг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Дубайн гэрээг цуцална гэдгээ мэдэгдсэн. Харин энэ асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар эсрэг байр суурьтай байгаа юм. Ингээд тэднийг эсрэг тэсрэг байр суурийг VS буландаа онцолъё.

Д.Сумъяабазар
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

Уул уурхайн салбар маш эмзэг салбар. Бүхий л хүмүүсийн сонирхол янз бүрийн байдлаар ордог. Сайн муу хэлүүлж байгаа ч уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийг авч яваа. Салбарын сайдын хувьд энэ том бүтээн байгуулалтын ажлыг зогсоох ч гэдэг юм уу тийм соёлгүй асуудал байж болохгүй гэж бодож байна. 2010 оноос хойш Оюутолгойн бүтээн байгуулалт 8.7 тэрбум ам.доллар зарцуулсан. Үүнээс 2.3 тэрбум ам.долларыг татвар хураамж хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлсэн байдаг. 700 гаруй аж ахуй нэгж энд үйл ажиллагаагаа явуулж байгаа. шууд болон шууд бусаар 45 мянган хүний аж амьдралыг шийдэж яваа том төсөл. Би Оюунтолгой гэрээ, далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө гээд байгаа Дубайн гэрээг сайн гэрээ хийж хэлэхгүй. Гэхдээ сайжруулаад, ширээний ард суугаад соёлтой байдлаар  хөрөнгө оруулагчтай ярилцаад засч залруулах зүйлээ засаад явах боломж бий. Харин үүнийг зогсоох, цуцлах асуудал байж болохгүй.

Д.Тэрбишдагва
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч

Засаж сайжруулах зүйл нэлээд их байгаа учраас “Оюутолгойн гэрээ”-нд нэлээд өөрчлөлт оруулах ёстой. Ялангуяа, далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг цуцлах ёстой гэсэн дүгнэлт гарч байгаа.

Монгол Улсын язгуур эрх ашигтай холбоотой, дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалттай, гадаад дотоодынхонтой холбоотой асуудлаар гэрээ хэлэлцээнд өөрчлөлт оруулах, зарим гэрээг хүчингүй болгох асуудал гарах учраас ҮАБЗ-өөс чиглэл авах нь зөв гэж үзсэн тул ҮАБЗ-ийн гишүүдэд хүргүүлсэн. Мэдээж гадаад, дотоодын шахалт гарах байх. Гэхдээ гэрээг зөв талаас нь засаж сайжруулах ёстой гэсэн байр суурьтай байна.

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж