Д.Цогтбаатар сайд харамслаа илэрхийлжээ | News.MN

Д.Цогтбаатар сайд харамслаа илэрхийлжээ

Д.Цогтбаатар сайд харамслаа илэрхийлжээ

Д.Цогтбаатар сайд харамслаа илэрхийлжээ

Дэлхийн түүх, соёлын хосгүй өв Парисын Эх Дагинын сүмд гал гарч, Франц Улс болон хүн төрөлхтний соёлын түүхэнд нөхөж баршгүй хохирол учирсанд гүнээ харамсаж буйгаа илэрхийлж Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайд ноён Жан-Ив Лө Дрианд өчигдөр /2019.04.17/ захидал илгээсэн байна.

ЗАХИДАЛД:

Дэлхийн түүх, соёлын хосгүй өв Парисын Эх Дагинын сүмд гал гарч, Франц Улс болон хүн төрөлхтний соёлын түүхэнд нөхөж баршгүй хохирол учирсанд миний бие гүнээ харамсаж байна.

Түүхэн он цагийг өнөөг хүртэл бидэнд толилуулж ирсэн энэхүү бүтээн байгуулалтыг Франц Улс, францын ард түмэн сэргээн босгож, ирээдүй хойч үедээ "Шинэ Эх Дагина"-ыг үргэлжлүүлэн өвлүүлнэ гэдэгт бат итгэж байна.

Соёлын үнэт өвийг хадгалах, хамгаалах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн үүрэг хариуцлага, хамтын ажиллагаа ийм сорилтуудын өмнө улам бүр бэхжих нь дамжиггүй.

Түүхийн нугачаанд түүх, соёлынхоо гайхамшигт өвүүдээсээ хагацаж байсан гашуун сургамжтай монгол анд нөхдийн сэтгэл зүрх энэ цаг мөчид Та бүхэнтэй хамт байгааг хүлээн авна уу гэжээ.

Сайд Д.Цогтбаатар захидалдаа түүхийн нугачаанд түүх, соёлын үнэт өвөөсөө хагацаж байсан гашуун сургамжтай монголын ард түмний сэтгэл зүрх энэ цаг мөчид франц анд нөхдийн хамт байгааг онцлов.

Парисын Эх Дагинын сүмийн барилгын ажил 1163 онд эхэлсэн бөгөөд  200 орчим жил үргэлжилсэн түүхтэй юм. Парис хотын  төдийгүй Европын шашин, соёлын билэг тэмдэг энэхүү сүмд жилд 13 сая гаруй жуулчид, сүсэгтэн олон зочилдог.

Эх сурвалж: ГХЯ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-04-17 175.223.39.75

Za estoi doli tsohino gj ene baih .Oyuntolgoidoo haramsahgvi bj yun farisin dati ehin sum

Avatar

1115 2019-04-17 43.228.129.150

эх орон нэ гт 4 н сайхан залуу ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгтчихээд байна….

Avatar

Зочин 2019-04-17 185.94.189.178

Илгээсэн ч чамайг тоохгүй лдээ.илүү ажил хийж

Avatar

Зочин 2019-04-17 202.70.34.70

ямар ядарсан үгтэй эмгэнэл вэ?

Avatar

Зочин 2019-04-17 103.111.68.3

ХИЙХ АЖИЛГҮЙ АМьТАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж