Хятадын Шаньси мужийн Яаньан хотод бяцхан хүүг гудамжинд зодож буй видео бичлэг сүүлийн хэд хоног цахим ертөнцөөр шуугиан дэгдээж байна.
Уг бичлэгт нэгэн эрэгтэй 3 настай бяцхан хүүг хэрцгийгээр зодон, толгой, гэдэс зэрэг биеийн хэсгүүд рүү өшиглөж буй нь бичигджээ. Хүүг 37 секундын турш зодож байхад хажуугаар нь өнгөрч байсан хүмүүс туслаагүй байна. Харин ойролцоох дэлгүүрээс нэгэн залуу гүйн гарч ирж, түүнийг зогсоожээ.
Хүүг эмчилж буй эмнэлгээс толгойдоо гэмтэл авсан, дотоод гэмтэл бэртлийг тогтоохоор нарийн шинжилгээ хийж байгаа гээд өөр нэмэлт мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Харин хүүгийн аав ээж нь сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, хүүгээ өөр том эмнэлэгт нарийн шинжилгээнд оруулах тухайгаа хэлсэн байна.
Хүүг зодсон хэрэгтэнг одоогоор баривчлан саатуулаад байгаа ба сэтгэцийн өвчтэй байж магадгүй хэмээн үзэж, оношлогоонд оруулахаар болоод байгаа тухай Хятадын “People's Daily Online” сайтад мэдээлжээ.
Т.АНУ