В.Путин: Монгол, Хятад, Орос ирэх зун уулзана

Хуучирсан мэдээ: 2015.05.08-нд нийтлэгдсэн

В.Путин: Монгол, Хятад, Орос ирэх зун уулзана

-Монголын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Агуу эх орны дайны ялалтын баярын арга хэмжээнд оролцохоор пүрэв гаригт Москвад ирлээ хэмээн РИА Новости агентлаг мэдээлжээ-

Фото: РИА Новости. Алексей Никольский

Монголын Ерөнхийлөгч  Цахиагийн Элбэгдорж Оросын ерөнхийлөгч Владимир Путинд ирж буй Ялалтын баярын өдрийн баярыг хүргээд хоёр талын хамтын ажиллагааны асуудлыг авч хэлэлцэх боломж гарч байгаад баяртай байгаагаа илэрхийллээ гэж тус агентлаг дамжуулж байна.

"Монгол Улс, Монголын ард түмний нэрийн өмнөөс танд ирж буй Агуу их ялалтын 70 жилийн ойн баяр хүргэж буйдаа би их баяртай байна. Энэ бол та бүхний хамт тэмдэглэх бидний нийтлэг ялалт юм” хэмээн Монголын удирдагч хэллээ. Мөн тэрээр өнгөрсөн онд Халх голын ялалтын 75 жилийн ойд В.Путин биечлэн ирснийг дурсан тэмдэглэв.

Оросын ерөнхийлөгч Владимир Путин Монголын тэргүүн Цахиагийн Элбэгдоржийн Москвад урилгаар ирсэнд нь талархал илэрхийлээд Зөвлөлт холбоот улсыг нацизмтай хийсэн тэмцэлд нь дэмжсэн Монголын үүргийг онцлон тэмдэглэсэн байна.  Мөн тэрбээр Монголын Ерөнхийлөгчтэй уулзахдаа хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлуудыг авч үзэхээр төлөвлөснөө тэмдэглэсэн байлаа.

"Би тантай Москвад уулзаж байгаадаа болон бидний урилгыг хүлээн авч ирсэнд чинь баярлалаа, маш баяртай байна. Энэ ч аргагүй юм. Учир нь Монгол Улс Дэлхийн  хоёрдугаар дайны хугацаанд нацизмтай тэмцэж байсан Зөвлөлт Холбоот улсыг идэвхтэй дэмжиж ирсэн юм” гэж В.Путин хэлэв. Тэрээр Монгол, Орос хоёр сайн нөхөрсөг харилцаагаар холбогдсоныг онцолжээ.

ОХУ, Монгол, Хятадын гурван талт  уулзалт энэ зун болох ёстой гэж Цахиагийн Элбэгдоржтой пүрэв гаригт уулзахдаа Владимир Путин мэдэгдэв.

"Таны санаачлагаар Монгол, Орос, Хятадын гурван талт уулзалт зун болох ёстой” хэмээн Путин хэлэв. Оросын лидер пүрэв гаригийн уулзалт мөн баасан гаригт Хятадын дарга Си Жиньпинтай уулзах арга хэмжээн дээр гурван талт уулзалтын өдрийн дэгийг хэлэлцэхийг санал болголоо гэж Риа Новости мэдээлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж