Сургагч багш нарт батламжийг нь гардууллаа

Хуучирсан мэдээ: 2019.04.17-нд нийтлэгдсэн

Сургагч багш нарт батламжийг нь гардууллаа

Сургагч багш нарт батламжийг нь гардууллаа

Төрийн албан хаагчийн сургалтад багшлахаар бэлтгэгдсэн сургагч багш нарт өчигдөр /2019.04.16/  батламжийг нь гардууллаа.

Улсын Их Хурлын Тамгын газраас төрийн албан хаагчийн сургалтад багшлах хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор Хууль эрх зүйн хэлтсийн дарга, ахлах зөвлөх, зөвлөхүүдийг сургагч багш болгон бэлтгэсэн юм.

Хоёр өдрийн турш мэргэжлийн багш, илтгэгчдээр хичээл заалган сургагч багшаар бэлтгэгдсэн ажилтнуудад  УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн дарга Л.Хосбаяр нар батламжийг нь гардуулж, амжилт хүсэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж