Хуучирсан мэдээ: 2019.04.17-нд нийтлэгдсэн

Баяртай, Хакүхо

Баяртай, Хакүхо

Их аварга иргэншлээ солих гэнэ. Эртнээс л ийм мэдээ спорт сонирхчдын дунд цацагдаж эхэлсэн. Гэвч, тэр чимээгүй л байсан. Харин өнгөрсөн долоо хоногт их аварга шийдвэрээ гаргасан бололтой, ийм шийдвэр гаргах нь цаг хугацааны асуудал байлаа.

Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал Япон улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор өгсөн мэдээлэл гараад байна. Энэ талаар түүний ээж Ө.Тамиртай холбогдож ярилцлаа. Тэрбээр хэлэхдээ “Өчигдрөөс эхлэн хүүг Япон улсын иргэн болох хүсэлтээ өгсөн гэдэг мэдээлэл гараад байна. Би энэ талаар мэдээгүй. Хүү утсаар ярьж байгаа ч энэ талаар ер ярилцаагүй юм байна. Хүүгийн тухай “Монгол туургатан 100” эрхэм нэвтрүүлэг гарсаар байдаг. Тэр нэвтрүүлэгт орохдоо хэлж байсан шүү дээ. Япон улсын иргэн болно гэдэг цаг хугацааны асуудал гэж. Энэ талаар бид хоёр тухтай ярилцсангүй.” гэлээ.

Хакүхо М.Даваажаргалын ээж Ө.Тамир энэ оны нэгдүгээр сард Японд очихдоо иргэншил солих асуудлаар ярилцаагүй байна. Өчигдрөөс эхлэн түүнтэй олон хүн холбогдож, энэ талаар лавлажээ. Одоогоор ээж Ө.Тамирт энэ талын мэдээлэл ирээгүй гэдгийг хэллээ.

Албаны эх сурвалжийн мэдээллээр Хакүхо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлэлээс татгалзах хүсэлтээ өсөн боловч одоогоор Ерөнхийлөгчид очоогүй байгаа юм байна.

Д.БАТБАЯР: МОНГОЛЫН АРД ТҮМЭН МААНЬ УУЖУУ СЭТГЭЛЭЭР ХҮЛЭЭЖ АВААРАЙ

Кёкүшюзан буюу “Мэхний их дэлгүүр” гэгдэж сүмогийн ертөнцөд монгол бөхчүүдийн эхлэлийг тавьсан Д.Батбаяр Монголын сүмо бөхийн холбооны тэргүүнээр ажилладаг билээ. Тэрбээр Хакүхогийн талаар сэтгэгдлээ хэлжээ. “Хакүхо М.Даваажаргал аварга япон улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор өгчээ. Хэдийгээр ийнхүү Япон улсын иргэн болж байгаа нь харамсалтай хэдий ч Япон улсын мэргэжлийн сүмо бөхийн холбооны хатуу дүрэм журмын дагуу тухайн улсын иргэншилтэй болох нь зайлшгүй зүйл юм. Сүмо бөхийн дэвжээний багш болсон манай Цэвэгням, Дашням болон Хавайн арлын бөхчүүд энэхүү замналаар явсан байдаг. Түүний энэ шийдвэр түр зуурынх бөгөөд төрсөн бие, төрөлх хэл, дотоод сэтгэл гурав нь Монголынх хэвээрээ үлдэж байгаа гэдгийг Монголын ард түмэн маань уужуу сэтгэл, холч ухаанаар хүндэтгэн аваарай” гэсэн байна.

1991 онд Монголоос Д.Батбаяр, Н.Цэвэгням, Б.Энхбат, Ш.Мөнхболд, Л.Түмэндэмбэрэл, Ц.Батжаргал нарын зургаан залуу Токио хотод очиж, монгол бөхчүүдийн эхлэлийг тавьсан түүхтэй. Энэ цагаас эхлэн сүмогийн түүхэн Монголын хүчит бөхчүүдийн амжилт эхэлж, Асашорюү Д.Давгадорж, Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд нарын аваргууд төрсөн. Мөн өдгөө олон бөхчүүд дээд, доод зиндаанд амжилттай барилдаж байна.

Монголын бөхчүүдээс Кёкүтэнзан Б.Энхбат, Асакэкирьюү Б.Дашням нар Япон улсын иргэн болоод байна. Тэгвэл их аварга Хакүхо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээ солихоор болжээ.

ХАКҮХО: НАДАД НЭГ ТИЙМ МӨРӨӨДӨЛ БАЙСАН

Холбоотой мэдээ

Хакүхо М.Даваажаргал: Мөрөөдөлтэй байгаарай

Хакүхо М.Даваажаргал: Мөрөөдөлтэй байгаарай

Хакүхо М.Даваажаргал аавынхаа үүсгэн байгуулсан “Их шавь” дэвжээ, спорт сургалтын төвийн шинэ байрны нээлтэд оролцохоор 2018 оны есдүгээр сард эх орондоо ирж байсан билээ. Тухайн үед түүнтэй уулзаж, ярилцсан юм. Энэ үеэр Хакүхо хэлэхдээ “Миний бие 15 настай, 62 кг жинтэй байсан хэрнээ аварга болно гэсэн мөрөөдөлтэй байса. Би ямар ч авьяасгүй, сагс тоглох дуртай хүүхэд байлаа. Надад тийм их хүч байсангүй. Ямар ч байсан надад нэг тийм мөрөөдөл байсан. Тэр мөрөөдлөө 22 насандаа биелүүлсэн. Япон улсад 100 жилийн өмнөөс чоно байхгүй болсрн байдаг. Монголчууд чоно шиг хийморьлог гэдгийг таниулах зорилгоор кимоно дээр буулгасан. Сүмогийн түүхэнд тасралтгүй 69 давсан их аварга Футабаямагийн амжилт байдаг. Миний бие 63 давж ялагдсан ч 69 дэх аварга гэж билэгшээж байдаг. “Токио 2020” олимпийн наадмын нээлтийн ёслолыг Монгол хүн хийх нь сайхан шүү дээ. Тийм болохоор би өөрийгөө улам сайн дайчлан барилдахаар бэлтгэж байна” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж