Д.Сумъяабазар салбарынхаа үе үеийн дэд сайд нарыг хүлээн авч уулзав | News.MN

Д.Сумъяабазар салбарынхаа үе үеийн дэд сайд нарыг хүлээн авч уулзав

Д.Сумъяабазар салбарынхаа үе үеийн дэд сайд нарыг хүлээн авч уулзав

Д.Сумъяабазар салбарынхаа үе үеийн дэд сайд нарыг хүлээн авч уулзав

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 4 дүгээр сарын 16-ны өдөр салбарынхаа үе үеийн дэд сайд нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр сайдыг хүлээн авч, ахмадуудынхаа үгийг цаг гарган сонсож байгаад талархаад салбарын ачааг үүрч байсан хүмүүсийн хувьд уул уурхайг зөв талаас нь олон нийтэд ойлгуулах, өөрсдийн чадах зүйлээр туслах хүсэлтэй байгаагаа тэд илэрхийлсэн юм.

Мөн “Уул уурхайн салбарын бодлогыг тодорхойлж, чухал шийдвэрүүдийг гаргаж явсны хувьд мэргэжлийн хүмүүсийн нүдээр харахад салбарын ажил сүүлийн жил гаруйн хугацаанд эрчимтэй явж, томоохон төслүүдийг урагшлуулах, сайжруулахаар олон ажил хийж бүтээж байна. Түүнчлэн сайны хажуугаар саар гэгчээр салбарын нэр хүндийг харлуулах олон мэдээлэл гарч байгаад сэтгэл дундуур байна. Иймээс уул уурхайн салбарын үйл ажиллагааг эерэг талаас нь сурталчлан таниулах, уурхайчдын бодит амьдралыг олон түмэнд ойлгуулах чиглэлээр анхаарч ажиллах хэрэгтэй.

Оюутолгойн гэрээний тухайд эргэн харж, засч сайжруулах хэрэгтэй. Харин хааж боох зүйл бий болвол салбар зогсох аюултай” хэмээн захиасаа хэлсэн юм. Ахмадуудын хувьд салбарын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, өмнө нь гарсан алдааг дахин давтахгүй байх, тухайн үед салбарт ажиллаж байхдаа цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан шийдвэрлэх боломжгүй асуудлуудыг өнөөдөр шийдвэрлэх талаар зааж зөвлөх хүсэлтэй байгаагаа хэлж байв.

Өдгөө Маркшейдерийн холбооны хүндэт ерөнхийлөгчийн албыг хашиж буй Д.Дондов гуай “Томоохон уурхай болгон маркшейдертай байх ёстой. Ийм зүйл байхгүйгээс “Эко Алтан заамар” компанид гарсан харамсалтай үйл явдал дахин давтагдахгүй гэх баталгаа байхгүй” гэлээ. Тэрбээр мөн Багануур, Шарын голын уурхайд үүссэн лицензийн давхардлын асуудалд шүүмжлэлтэй хандаж байв.

Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн ерөнхийлөгч Д.Цогбаатар аливаа салбар залуу, дунд, ахмад үе дээрээ тогтож байдгийг уулзалтын үеэр онцлон хэлсэн юм.

Сайд Д.Сумъяабазар салбартаа бодлого гаргах түвшинд ажиллаж байсан ахмадууд зорин ирж, салбарын үйл ажиллагаатай холбоотой өөрсдийн санал бодлоо хэлж байгаад талархсанаа илэрхийлэв. Тэрбээр салбартаа хийж байгаа Тавантолгой төсөл, Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын явц, салбарын хууль тогтоомж, тулгамдаж буй асуудлуудынхаа талаар танилцуулан, харилцан санал солилцсон юм. Мөн Алт цэвэршүүлэх үйлдвэр, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Тавантолгойг тойрсон нүүрс баяжуулах болон коксын үйлдвэр, Цахилгаан станц байгуулах, нүүрс гүн боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг ажлууд хийхээр төлөвлөсөнөө хэлэв.

Уулзалтын төгсгөлд ахмадуудынхаа зүгээс уламжилсан мэргэшсэн зөвлөх инженерийн зэрэг олгох талаар болон салбарын ахмадуудын санг байгуулах зэрэг саналуудыг дэмжиж ажиллахаа салбарын сайд илэрхийллээ.

Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-17 65.49.38.144

Эко алтан заамар зогсоогүйл байгаа юм бишүү Баян Базарын дахиад 2 ч алтны компани заамарт ажиллаж байна ш дээ. Ер нь Алтайн хүдэр компанид сая гэхэд зөндөөл осол аваар гарсан байна лээ яагаад шалгадаггүй юм бэ

Avatar

Чааваас 2019-04-17 43.243.161.23

Эргүү бөх ухаантай харагдах гээд ядчих юмаа. Ийм том салбараа нэг бөхөд даатгасан улс юун хөгжил вэ хэхэхэхэ

Avatar

Зочин 2019-04-17 66.181.190.249

sumyabazar zuv shuu

Avatar

зочин 2019-04-17 66.181.166.196

Хөөрхий энэ бөх ойрд ямар их өөрийгөө магтаж юм бичүүлж байна аа, булчингийн масс нэг өдөр ухаанаар солигдчихдоггүй л байхгүй юу, ард түмэн тэнэг биш энэний хэн байгаад хэн болчихоод байгааг, яаж болсоныг нь ч мэдэж л байгаа ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж