Армийн баг цувралыг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.17-нд нийтлэгдсэн

Армийн баг цувралыг тэргүүлж байна

Армийн баг цувралыг тэргүүлж байна

Тивийн Хоккейн Лиг (ТХЛ)-ийн 2018-2019 оны плэй-оффын шигшээ тоглолт үргэлжилж байна. энэ улирлын ТХЛ-н Гагарины цомын шигшээ тоглолтонд Авангард Омск болон ЦСКА Москва багууд шалгараад байгаа бөгөөд хоёр багийн цувралын эхний 2 тоглолтонд Оросын армийн ЦСКА Москва баг тэргүүлж байна.

Цувралын 2 дахь тоглолтонд ЦСКА Москва багаас өнөөх М.Григоренко нэг гоол оруулсан бол К.Окулов, С.Андронов нар тус бүр нэг гоол оруулж баг нь 3-0 харьцаатай өрсөлдөгчөө хожсон. Авангард Омск баг финалын цувралын эхний 2 тоглолтонд хожигдол хүлээж байна. Хоёр багийн цувралын дараагийн 2 тоглолт Авангад Омск багийн талбайд болно. Энэ улирлын Гагарины цомын шигшээд шалгарсан 2 баг хоёулаа тус цомыг хүртэж үзээгүй бөгөөд энэ улиралд шинэ цомын эзэн тодорно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж