Д.Казинсыг бэртэлд алдсан Голден Стэйт Уорриорс хожигдол хүлээлээ

Хуучирсан мэдээ: 2019.04.17-нд нийтлэгдсэн

Д.Казинсыг бэртэлд алдсан Голден Стэйт Уорриорс хожигдол хүлээлээ

Д.Казинсыг бэртэлд алдсан Голден Стэйт Уорриорс хожигдол хүлээлээ

Өрнөд бүсийн эхний шатанд таарсан Голден Стэйт Уорриорс болон Лос-Анжелес Клипперс багуудын цувралын 2 дахь тоглолт явагдлаа. Цувралын эхний тоглолтыг ялалтаар эхлүүлсэн аваргууд энэ өдөр өрсөлдөгч багтаа 131-135 харьцаатай хожигдсон байна.

Тоглолтын эхний хагаст 73-50 харьцаатай Голден Стэйт Уорриорс баг тэргүүлж байсан ч тоглолтын II хагаст Лос-Анжелес зочин баг Лос-Анжелес Клипперс тоглолтыг эргүүлж 85 оноо авсан бол талбайн эзэд 58 оноо авчээ. Үндсэн цаг өндөрлөхөд Лос-Анжелес Клипперс баг 135-131 харьцаагаар аваргуудыг хожив. Зочин баг Лос-Анжелес Клипперс багаас сэлгээний тоглогчид нь шилдэг тоглолт үзүүлсэн бөгөөд Л.Уилльямс 36 оноо, 11 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн бол М.Харрелль 25 оноо, 10 самбар, Д.Галлинари 24 оноо, Ж.Грийн 13 оноо, Л.Шамет 12 оноо авч багаа хожил байгуулахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Талбайн эздээс С.Карри 29 оноогоор багаа тэргүүлсэн ба 6 тоглогч 10-аас дээш оноо авсан ч хожигдол амсав. Голден Стэйт Уорриорс баг талбайдаа цувралын 2 дахь тоглолтонд хожигдсоны зэрэгцээ төвийн тоглогч Д.Казинсыг бэртлээр алдсан. Д.Казинс тоглолт эхлээд ердөө эхний үед бөмбөгний араас унахдаа зүүн хөлний арын шөрмөсөндөө бэртэл авч талбайн орхисон бөгөөд эргэн ирээгүй. Багийн зүгээс Д.Казинсыг MRI-н шинжилгээ хариуг 24 цагийн дотор мэдэгдэнэ гэжээ. Хоёр багийн цувралын дараагийн тоглолт баасан гарагийн өглөө Лос-Анжелес Клипперс багийн “Стэмплис Центр” ордонд болно.

Талбайдаа хийсэн цувралын эхний тоглолтонд хожигдоод байсан Филадельфиа76 баг 2 дахь тоглотлонд 145-123 харьцаагаар Брүүклин Нэтс багийг хожиж харьцааг 1-1 болголоо. Талбайн эзэн Филадельфиа76 багаас Ж.Эмбийд 23 оноо, 10 самбар, Т.Харрис 19 оноо, Б.Симмонс 18 оноо, 10 самбар, 12 оновчтой дамжуулалт, Жей.Жей.Редик 17 оноо авсан бол сэлгээнээс Б.Маринович 16 оноо, М.Скотт 15 оноо авчээ. Харин зочин баг Брүүклин Нэтс багаас гарааны тоглогчид нь хангалтгүй байсан бол сэлгээний тоглогчид нь багийн оноог явуулж байсан. Ийнхүү Филадельфиа76 баг талбайдаа цувралыг тэнцүүлж чадлаа. Дараагийн 2 тоглолт Брүүклин Нэтс багийн талбайд болно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж