Яллагдагчаар татагдах дараагийн хүн нь Н.Цэрэнбат сайд уу? | News.MN

Яллагдагчаар татагдах дараагийн хүн нь Н.Цэрэнбат сайд уу?

Яллагдагчаар татагдах дараагийн хүн нь Н.Цэрэнбат сайд уу?

Яллагдагчаар татагдах дараагийн хүн нь Н.Цэрэнбат сайд уу?

УИХ-ын гишүүд ЖДҮХС-аас өөрийн болон хамаарал бүхий этгээддээ мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан бага хүүтэй зээл авсан дуулиан “түр” намжиж, АТГ шалгаж, тогтоох ажлаа хийж буй. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлэх саналаа прокурорт хүргүүлээд буй.

ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ АСАН Д.ЭНХБАТЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТНА

Тэгвэл тэдний араас дөрвөн хүнийг яллагдагчаар татахаар болсон байна. Тодруулбал,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, “Наму дэвжих” ХХК-ийн захирал Ш.Мөнхбаяр, “Топ мах боловсруулах” үйлдвэрийн Б.Мөнхтулга, “Жаргалант харвест” ХХК-ийн захирал Л.Батсүрэн нарыг тус тус яллагдагчаар татахаар болсон байна.

ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байсан Д.Энхбатыг ЖДҮХС-ийн дуулианы дараа буюу 2018 оны арваннэгдүгээр сард саатуулж, шалгаад байсан юм. Харин шалгалтын явцад түүнийг ЖДҮХС-ийн асуудалд холбоотой гэж үзэж, яллагдагчаар татахаар болсон байна. Түүнийг зээл олгохдоо эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулаад байсан юм.  Мөн түүнд хилийн хориг ч тавиад байсан юм. Тэгвэл ийнхүү АТГ-аас хэргийг шалгаж, яллагдагчаар татахаар болсон байна.

ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДАЖ БУЙ Ш.МӨНХБАЯР ГЭЖ ХЭН БЭ?

Мөн “Наму дэвжих” ХХК-ийн захирал Ш.Мөнхбаярыг ч яллагдагчаар татахаар болсон байна. ЖДҮХС-ийн зээлийн дуулиан үүсэх үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Наму дэвжих” ХХК-тай холбогдож байсан юм. Түүний хувь эзэмшдэг байсан тус компани нь ЖДҮХС-аас 1,6 тэрбум төгрөгийн зээл авсан байсан юм. Гэвч Н.Цэрэнбат сайд тухайн үед энэхүү компанийг өөрийн хамаарал бүхий этгээд биш, Ш.Мөнхбаяр гэх хүнд худалдсан гэх тайлбарыг өгч байсан юм. Түүнээс гадна Н.Цэрэнбат сайдын эзэмшдэг “Булган буудайн түрүү” гэх компани ч мөн хэд хэдэн сангаас зээл авсан асуудал сөхөгдөхөд Н.Цэрэнбат бас л энэ компаниудыг би эзэмшдэггүй, өөр хүнд худалдагдсан гэдэг тайлбар өгдөг.

Гэхдээ тэрбээр 2015, 2016, 2017 оны ХОМ-доо “Булган буудайн түрүү” ХХК-иудыг эзэмшдэг гэдгээ албан ёсоор мэдүүлсэн байдаг. Харин 2018 оны ХОМ-д нь энэ компанийнх нь нэр байхгүй. Мэдээж Н.Цэрэнбат сайдын ХОМ-д байхгүй учраас түүнийг ЖДҮХС-аас зээл авсан асуудалд шууд холбож болохгүй. Мөн тэрбээр эдгээр компаниудаа Ш.Мөнхбаяр гэж хүнд худалдсан гэдэг. Гэхдээ улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр Ш.Мөнхбаяр дээрх хоёр компанийг анхнаас нь үүсгэн байгуулсан байгаа юм.  Бүр тодруулбал,

“Намуу дэвжих” ХХК-ийг Ш.Мөнхбаяр нь анхнаас нь буюу 2007 онд байгуулсан байдаг. Харин “Булган буудайн түрүү” ХХК-ийг 2018 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Ш.Мөнхбаярт шилжүүлсэн байдаг. Ямартай ч Н.Цэрэнбат сайдын эзэмшиж байсан компаниудыг худалдаж авсан гэх Ш.Мөнхбаярыг АТГ-аас яллагдагчаар татаж буй.

Харин Н.Цэрэнбат сайд холбоотой эсэхийг хуулийн байгууллага эцэслэх болов уу.

Н.Цэрэнбат сайдын ХОМ

Л.ЭНХБОЛДЫН БОЛОН ХАМААРАЛ БҮХИЙ 3 КОМПАНИ ЖДҮХС-ААС ЗЭЭЛ “АВЧЭЭ”

УИХ-ын гишүүн Л.Энхболдтой хамаарал бүхий, ойрын хүмүүс нь “Хас говь транс", "Жаргалант харвeст", болон “Азийн говь” гэр гурван компани ЖДҮХС-аас зээл авсан байдаг.  АТГ-аас “Хас говь транс" ХХК-ийн захирал Э.Чагнаасүрэн, "Жаргалант харвeст" ХХК-ийн захирал Л.Батсүрэн нарыг саатуулан шалгасан байдаг. Тэгвэл 1,2 тэрбумын зээл авсан “Жаргалант харвест” ХХК-ийн захирал Л.Батсүрэн гэх хүнийг мөн яллагдагчаар татахаар болсон байна. УИХ-ын гишүүн Л.Энхболдыг ЖДҮХС-аас зээл авсан асуудлаар хуулийн байгууллага шалгаж эхлэхэд дээрх гурван компани гурвуулаа нэр холбогдсон. УИХ-ын гишүүн Л.Энхболдыг ч ЖДҮХС-аас “Хас говь транс"-д 950 сая төгрөгийн зээл авсан асуудлаар шалгаж, гишүүнийх нь бүрэн эрхээс түдгэлзүүлэх санал гаргаж байсан юм. Тус компанийг зөвхөн “цаасан” дээр байгуулсан компани гэдгийг ч хуулийн байгууллагын зарим эх сурвалж хэлж буй.  Түүний зээл авсан асуудлыг шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа прокурорт хүргүүлээд байгаа юм.  Мөн дээрх гурван компани гурвуулаа Л.Энхболдтой холбогдох бөгөөд түүний эзэмшлийн “Ирээдүй инвест” банк бус  санхүүгийн байгууллагатай холбогдож байгаа гэнэ.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-17 64.119.16.235

в

Avatar

Зочин 2019-04-17 64.119.16.235

Яндангийн Утаа шүүгч тараах төслийг би хариуцаад хийе гээд дайраад байсан, ард түмэн уурлаж байж зогсоосон, тэгээгүй бол тэрүүгээр гараа угаах байсан новш.

Avatar

Зочин 2019-04-17 182.160.0.104

alban tushaalaa ashiglasan muusain nowshnuud ur udmaaraa uwchind nerwegdeesee uursnuu jargaltai baidag bol ur huuhed ni urgelj uwchind zowj ywaasai

Avatar

Zochin 2019-04-17 175.223.39.75

Tangarag urgusn hun im zohisgvi uildelgargasn bol sain shalgaaduruvduj hairlahgvi zohih shitgelug nb onogduulah heregtei .ingej baij l Mongol ulsin ireedvi telmene

Avatar

иргэн 2019-04-17 66.181.167.54

БОАЖЯ-ны харьяа газрууд тэр тусмаа Цэнгэг усны газрыг маш сайн шалга ногоон паспорт нэрийн дор их мөнгө угааж байгаа гэсэн шүү АТГ-хаан.

Avatar

Зочин 2019-04-17 202.55.188.44

Засгийн гишүүд нь тэр чигээрээ шоронгийн норм хангаж байгаа юм чинь хэн ч байсан яахав дээ.

Avatar

asdf 2019-04-17 192.82.66.42

novshnuudiig teged chadahgui l dee. surjignej bgal hergiig n haana. ugaasaa l tegdegshd mongol yum chin

Avatar

СС 2019-04-17 64.119.25.60

Цэрэнбат зүгээр ш дээ. Я.СОДБААТАРыгаа ТАТАХГҮЙ ЮУ. зҮГЭЭР АЖЛАА ХИЙЖ ХҮН ЦЭРЭНБАТ

Avatar

ямбий 2019-04-17 64.119.25.177

ТӨВ АйМГИЙН ШОРОН РУУ ТҮРГЭН яВУУЛ ТЭНД Л ҮГЭЭ ХЭЛНЭ ДЭЭ

Avatar

Зочин 2019-04-17 66.181.161.83

Өөрийн компаниараа яамандаа сонгон шалгаруулалтгүйгээр засвар хийлгүүлж 300 сая төгрөг шилжүүлсэн. Улаан цайм байхад арга хэмжээ авч чадахгүй байна тээн.

Avatar

ХХААХҮ-ийн Сайдын дэргэдэх дотоод аудитын муу ажилласан байна 2019-04-17 66.181.191.174

Ийм учраас Улаан Сайд яамандаа дотоод санхүүгийн хяналт тавьж, ЖДҮХС-тай холбоотой алдаа дутагдлыг зогсоох ажлаа хийж чадаагүй алдаа завхрал гаргасан ХХААХҮЯ-ны дотоод аудит, хяналт үнэлгээий газрын дарга, 60 тэрбумын бууны нохой Б.Совдод хариуцлага тооцож зайлуул.

Avatar

иргэн 2019-04-17 66.181.167.54

Сайд гишүүнээс нь огцруулж шалгах хэрэгтэй.Өөрийнхөө хүмүүсийг дураар авирлуулж бусад шударга хэлсэн хүмүүсийг ад үздэг сайд гэсэн.Төрийн мөнгөөр дураараа авирладаг нөхөр гэсэн шүү.Сайн шалга АТГ-хан.Бусдад нь болдоггүй юм байна гэж ойлголт өгтөл нь шалга тэр тусмаа яамны газар хэлтэсийн дарга нарыг нь ч гэсэн сайн хамт шалга.БОАЖЯ увсын хүмүүсээр дүүрсэн гэсэн үүнд анхаар

Avatar

Зочин 2019-04-17 103.26.195.245

Л.Энхболдыг маш сайн шалгах хэрэгтэй

Avatar

Нас, боловсрол заах хэрэгтэй 2019-04-17 103.14.38.137

Сайханбилэг, Баярцогт гэсэн жоохон банди Их хуралд анх орж ирээд ээжээ гээд уйлах гэж байсныг санаж байна. Сүүлдээ тэд Монголын эсрэг юу хийв? Маш аймшигтай аюултай зүйлсийг хийж өөрсдөө хагартлаа баяжсан. Линз зүүдэг байснаа гойд хараатай нүдтэй болсон. Тэгэхэд Монголын ард түмэн сохорсоор л байна. ИХ- 40-с дээш насны дээд боловсролтой хүнийг сонгох хэрэгтэй. Юун төлөө Төрийн хууль гаргах дээд байгууллага билээ. Дуучин, бөх, боловсролгүй мудакуудыг бүү ойртуул. 76-г цөөлөх тухай ярьж байхад юун

Avatar

zochin 2019-04-17 202.126.89.117

prokuroroo solidog buruu baisan ym. Ene heregtei sain temtseh hun baisan ym

Avatar

Зочин 2019-04-17 66.181.171.34

Болорчулуун сдаг шалгаач ээ

Avatar

Зочин 2019-04-17 202.72.245.194

ХАМГИЙН ШУНАГ ХАМГИЙН УВАЙГҮЙ АМЬТАН ДАА

Avatar

Зочин 2019-04-17 103.11.195.34

Даварчихсан увсынханыг далд оруулах хэрэгтэй хилсээр ч хамаагүй. тэртээ тэргүй бүгд гэмт хэрэгтэнгүүд. нотлох шаардлага байхгүй

Avatar

Иргэн 2019-04-17 59.153.113.173

АТГ сайн ажиллаж байгаа учраас улс төрчид дарга нарыг нь солих гээд байгаа юм биш үү

Avatar

Amar 2019-04-17 202.179.26.204

Арабуудын сая долларын асуудал гэх мэт асуудлыг нэг талд нь гаргасан нь хэн хэндээ өлзийтэй.

Avatar

Зочин 2019-04-17 192.82.66.152

АТГ сайн шалга ЖДҮ-гээс өөрч асуудал энэ нөхөрт байгаа олон улсын төсөлтэй энэ холбогдоод байсан тэр нь таг болчих юм даа.АТГ-хан шуурхай шалгаж үнэнг нь ил болгоочээ энэ балиар луйварчдыг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж