Там болсон Налайхын замыг хятадууд зам болгоно | News.MN

Там болсон Налайхын замыг хятадууд зам болгоно

Там болсон Налайхын замыг хятадууд зам болгоно

Там болсон Налайхын замыг хятадууд зам болгоно

Замын тоос бужигнаж, техник хэрэгсэл хаа сайгүй тачигнана.  Энэ бол Налайхын замд өрнөж буй бүтээн байгуулалтын дүр зураг. "Замын засварын ажил хийж байна" гэсэн анхааруулга тэмдэглэгээ тавьж, зорчих хэсгийг хаажээ. Хуучирч, муудсан бетон хучилтыг эхнээс нь хуулж, том оврын машинд ачиж харагдана. 

 

Налайх-Чойрын чиглэлийн авто замыг ойрын жилүүдэд шинэчлээгүй, тиймээс энэ бол томоохон бүтээн байгуулалт гэдгийг албаныхан онцолж байв. Налайхын замыг анх 1953 онд БНХАУ-ын төмөр замын тавдугаар ангиар бариулж байжээ.  Түүнээс хойшхи жаран жилийн хугацаанд энэ зам дээр олон хүн амь нас, эрүүл мэндээ алдсан байна. Олон жилийн насжилттай, олон хүний аминд хүрсэн,  энэ зам  урсгал засвар авах ямар ч боломжгүй болсон аж. Тиймээс БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барихаар болсон гэдгийг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас  тайлбарлав.

Энэ чиглэлийн авто замын шинэчлэлийн ажлын ерөнхий гүйцэтгэгч компаниар БНХАУ-ын “Синохайдро корпорэйшн лимитэд” компани ажиллах бол Монголын 20 гаруй компани туслан гүйцэтгэгчээр ажиллах юм байна.

УРГАХ НАРАН ХОРООЛЛООС ЗҮҮН ТИЙШ ГУРВАН КМ АВТО ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХААЖЭЭ

Зун болохоор Налайхын зам уртаас урт дараалалд ордог. Тиймээс  энэ зам шинэчлэгдсэнээр олон асуудлыг шийдэх боломжтой болох гэнэ. Засвар эхэлсэн учраас замын ойр орчим маш их тоосжилттой, түр замаар зорчихыг хориглосон ажилчдын автобус, ачааны хүнд даацын автомашинууд санамсаргүй болон санаатайгаар түр замаар зорчих гэж оролдсон байна.  "Холбогдох байгууллагууд нь бараг сарын өмнө олон нийтэд мэдээлж байхад хориглосон тээврийн хэрэгслүүд түр замаар явахыг оролдох тохиолдол ихээр гарлаа. Шороон түр замын хувьд тоосжилттой, зарим хэсэгтээ налуу учраас зорчигчид аюулгүй байдлаа хангаж, явах хэрэгтэй” талаар цагдаагийн албан хаагч хэлсэн юм.

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замыг хаах хуваарийг танилцуулж байна.

Авто замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд эхний ээлжинд дөрөвдүгээр сарын 15-наас 20-ны хооронд Ургах наран хорооллоос зүүн тийш гурван км авто замыг хэсэгчлэн хаах гэнэ. Цаашдаа тавдугаар сарын 1-нээс Баянзүрхийн товчоо,  Налайхын уулзвар хүртэл авто замыг бүрэн хаана гэдгийг холбогдох мэргэжилтэн хэллээ.

Налайх-Чойрын чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра мэдээлэл өглөө. Тэрбээр “Налайхын замын бетон хуулалтын ажил өнөөдөр /2019.04.16/ эхлээд явж байна. Бүтээн байгуулалтын хүрээнд 40 гаруй инженерийн шугам сүлжээний ажлуудыг давхар хийж, гүйцэтгэнэ. Налайхын замыг хоёр жилийн хугацаанд шинэчлэх ёстой байсан бол Засгийн газраас өгсөн чиглэлээр энэ жилдээ багтан хөдөлгөөнөө нээх үүргийг өгсөн. Бид 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд зорчих хэсгийг нээхээр шахуу график, төлөвлөгөө гарган, хүн хүч, техник хэрэгсэлээ нэмж ажиллахаар төлөвлөж байна. Энэ чиглэлийн зам нь ОХУ-ыг БНХАУ-тай холбосон Монгол Улсын босоо тэнхлэгийн холбоос зам юм. Тийм учраас энэ бүтээн байгуулалтаа дэмжин ард иргэд маань хүлээцтэй, тэвчээртэй түр зам тавьсан тэмдэг тэмдэглэгээг зөрчихгүй хурдаа тохируулж зорчихыг уриалж байна” гэдгийг онцоллоо.

НАЛАЙХЫН ЗАМД 2018 ОНД НИЙТ 198 АВТО ОСОЛ ГАРЧЭЭ

Налайхын зам нь хоёр урсгалтай, эвдрэл ихтэй байсан учраас зам тээврийн осол аваар ихээр гардаг байсан. Сүүлийн үеийн тоо мэдээллээс дурдвал, 2018 онд энэ авто зам дээр нийт 198, 2019 он гараад 33 авто осол гарсныг бүртгээд байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Энэ чиглэлийн 20.9 км авто замыг бүрэн шинэчилснээр дөрвөн эгнээ зам болон өргөсөж, зам дагуу гэрэлтүүлэгтэй, тусгаарлах шугам, төмөр бетонон хийцлэлтэй болсноор зам тээврийн осол аваар гарах эрсдэл буурна гэж мэргэжилтнүүд үзэж буй ажээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхгэрэл мэдээлэл өгөхдөө “Налайх-Чойрын чиглэлийн авто зам нь Багануур, Багахангай, Налайх, Горхи Тэрэлж, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг зэрэг зүүн болон зүүн урагш чиглэсэн ганц гол зам. Тиймээс энэ чиглэлд замын бүтээн байгуулалтын ажил хийж байгаатай холбоотойгоор түр замыг зайлшгүй гаргах шаардлагатай болсон. Уг түр шороон зам нь гэр хороолол дундуур явж байгаа учраас явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах, замын тэмдэг тэмдэглэгээг сайн байршуулсан. Түр замаар 3.5 тонноос бага жинтэй, наймаас доошгүй хүний суудалтай автомашин зорчиж болно. Харин жуулчны нийтийн тээвэр, ачаа ачсан машинууд Налайх-Чойрын уулзвараас – Төмөр замын дөрөвдүгээр замын зөрлөг – Төв аймгийн Зуунмод – Улаанбаатар хот гэсэн маршрутаар нийслэлээс гарч, орох юм” гэв. Ийнхүү нус, нулимс, цус шингэсэн, бугтай гэгдэх Налайхын замд том бүтээн байгуулалт ид өрнөж байна.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-04-17 182.160.35.101

Үер ус их буудаг, малтай айл олон. Газар дорхи нүхэн гарцууд, үерийн хамгаалалт далан шуудуу, орчны гэрэлтүүлэгтэй болоосой

Avatar

зочин 2019-04-17 202.21.111.10

монгол компаниуд нь ажилгүй сууж байхад хятадуудаар л хийлгэх юм да

Avatar

Зочин 2019-04-17 203.91.112.133

хятадууд япончууд шиг чанартай тавьж чадах нуу харж л байя даа

Avatar

өаө 2019-04-17 119.40.97.6

За шинэ замд анхаарах юм нь манай халтуурны зургийн компаниуд газар дээрээ нарийн судалгаа хийдэггүй, ус зайлуулах асуудал, орж гарц сайн төлөвлөлгүй балиартаж хийдэг. Энийг сайн анхаарах хэрэгтэй шүү.

Avatar

zochin 2019-04-17 203.217.138.1

Монголд хятадууд гаарч байнаа Улаанбаатарт 500 га газрыг Хятадууд нарийн ногоо тарих хүлэмж барих нэрээр өгсөн гэнээ. Одоохон тэр муу газар өгсөн хулгайчыг буудаж алаад газраа х***а нараас авах хэрэгтэй байна. Бээжинд 500 га газарыг монголуудад өг тэгэж байгаад авгаж хэлэх хэрэгтэй байна. Монголд хятадын компаниуд олон болж байна. Үүнийг багасгаж, цөөлөх хэрэгтэй байна.

Avatar

Нийслэлийн малнуудад 2019-04-17 202.9.44.34

Хуучин бетон замаа хуулж эргүүтэх юмдаа, дээрээс нь дүүргэлт хийгээд хуулах шаардлагагүй гэж мэдэх хүмүүс байдаггүй л юм байхдаа.Нийслэлийн замын газар гэж бүрэн утгаараа дампуурсан газар байна.

Avatar

Зочин 2019-04-17 202.9.43.148

Хуучин замыг нь ашиглаж болдоггуй л юм байх даа их сайн тавигдсан зам даа жаран жилд ганц ч засваргуй байлаа зугээрл ергесгеедл гуйцээ бишуу бага тойруу зурагын замууд адилхан даа

Avatar

Зочин 2019-04-17 202.9.43.40

оросууд юм уу эсвэл японуудаар бариулж болдоггүй юм байх даа

Avatar

Зочин 2019-04-17 139.5.218.174

Өө тэр машин их үнэтэй байхоо. Уг нь бетоны хаягдал гарахгүй байгальд ээлтэй дээ

Avatar

Зочин 2019-04-17 64.119.20.123

Налайхын замыг хятадууд хоёрдохоо тавих юм байна

Avatar

зочин 13 2019-04-17 202.9.42.207

ОСОЛД ЗАМ БУРУУТАЙ ЮМ ШИГ Л БИЧЭЭД БАЙХ ЮМ ОЛОН ЖИЛ ЭНЭ ЗАМААР ЯВЖ БАЙНА
УХАМСАРГҮЙ ХАРИУЦЛАГАГГҮЙ НӨХДҮҮД Л ОСОЛ ГАРАГЖ БАЙГААШТЭЭ ДАНДАА ЭСРЭГ УРСГАЛД ОРЖ ДАВХИСАНААС БОЛООД ӨӨРСДӨӨ БОЛОН БУСДАД ХОХИРОЛ УЧРУУЛДАГ ТӨР НЬ ХҮРТЭЛ ЗАМЫН БУРУУ ЮМ ШИГ ЯРИХ ЮМ ИРГЭДЭЭС Л ХАМААРАХ БОЛХООС ОСОЛ ГАРДАГГҮЙ ЗАМ ГЭЖ БАЙХГҮЙШҮҮПДЭЭ УРД ХӨРШИЙН КОМПАНИ ХИЙЖ БАЙГАА БОЛ ХУГААНД НЬ САЙН БАРЬЖ ӨГӨХ НЬ ТОДОРХОЙ

Avatar

mgl 2019-04-17 202.9.43.116

Хамгийн их авилга өгч байгаа гадны бизнесмэнүүд дотор Хятадууд толгой цохиж байгаа. Тэднийг буруутгахаас гадна дотооддоо авилгчдыг хатуу шийтгэмээр байна. Хулгайч нар төрд олноор орж бүгдээрээ хулгай хийж авилга авч байна шүү дээ. Энэ олон намын систем бид нар шиг эвдэрэмтгий улсад бүр нэрмээс болоод байна.

Avatar

Зочин 2019-04-17 202.9.43.182

МАНАЙ ЕС МАШ МЭДРЭМЖТЭЙ АЖИЛЛАЖ БНА….ДАРХАН-УЛААНБААТАР-НАЛАЙХ ГЭСЭН ТРАСС БОЛ МОНГОЛЧУУДЫН ОЛОН ЖИЛ ХҮСЭН ХҮЛЭЭСЭН ЗАМ…МАГАДГҮЙ АЧ ХОЛБОГДОЛООРОО СҮҮЛИЙН 15 ЖИЛ БАЙГААГҮЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ…..ДАРАА НЬ НЕФТИЙН ҮЙЛДВЭР…ТТ- ГАШУУН СУХАЙТ…ТТ-ЗҮҮН БАЯН….

Avatar

зөв 2019-04-17 43.228.131.61

Там болсон зам гэнэ үү? Гайгүй байлгүй. Хэдэн газар эвдэрсэн байхыг үгүйсгэхгүй. Монголчууд ийм замыг ойрын 50 жилд хийж чадахгүй. Зүгээр л тэр ховхолчихсон бетоныг нь хар даа. Сонсголонгийн замын зузаан ч үүнд хүрэхгүй. Зүүн чиглэлийн бүх ачааллыг өөр дээрээ авч байсан зам шүү дээ. Уг нь үхэр тэргүүтнүүдээс өөр улсад бол энэ замаа хэвээр нь үлдээгээд өөр трасаар шинэ зам барьсан бол хамаагүй дээр байх байлаа.

үнэн шүүү . маш сайн бетон зам бсан . дээрээс нь асфальтаадл болох бсан

Avatar

зочин 2019-04-17 202.179.31.242

Шинээр зам тавих гэж байгаа нь тун сайхан байна. Биднийг хүүхэд байхад хятадууд анх энэ замыг тавьж байж билээ. Одоогийн Налайх-Чойрын замын уулзварын зүүн хонхорт зам тавьж байгаа хятадуудын байр байж билээ. Цэргийн казарм шиг олон эгнээ навтгар модон байшингууд байдагсан. Маш их газар шорооны ажлыг өндөр чанартай хийсэн юм байна гэдгийг олон жилийн дараа том болсон хойноо ухаарч билээ. Одоо тавих шинэ замын чанарт онцгой анхаарч сайн тавих хэрэгтэй дээ. Манай дарга нар замын өргөнөөс нь

Avatar

зочин 2019-04-17 202.179.31.242

болон зузаанаас нь битгий идээсэй, эх орноо бодоод ганц сайхан зам бариасай гэж үнэн сэтгэлийн угаас хөгшин ах нь хүсч сууна даа. Амжилт хүсье.

Avatar

Үхэр монгол 2019-04-17 66.181.161.84

Өөрсдөө чадахгүй байж муулах дуртай( чадна лдаа уул нь. Хулгайч дарга нар нь л бодомжийг нь байхгүй болгодог) гятдуудаар хийлгээд аваачдээ үхэр монголчуудаа

Avatar

АНХААР!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2019-04-17 66.181.191.163

Монгол тамд Хятад бурхан ороод ирсэн гэнүү?

Avatar

Зочин 2019-04-17 202.55.188.44

Сэтгүүлч нь мухар сүсэгтэй, төрийн удирдагчид нь рекетчин, архаг гэмт хэрэгтнүүд, улс төрчид нь луйварчид, төрийн албан хаагчид нь авилгачид болсон энэ хөөрхий орны нийгмийн амьдралын ирээдүй бас л харанхуй байна даа. Замаа шинчилээд ч тархи нь ээдсэн хэвээрээ.

Avatar

Хужааг үзэн ядах биш ашиглах хэрэгтэй 2019-04-17 66.181.191.163

Бид биенээ муулах биш дэмждэг байя гэж уриалмаар байна. Муу ч юм хийсэн сайн ч юм хийсэн атгасан гар шиг байялдаа. Цөөхөн Монголчууд биенээ хайрлдаг, хүндэлдэг, дэмждэг улс дотроо аминчхан үзэлтэй байцгааялдаа Мандуул цуг мандаад сөнүүл цуг л сөнөе.

Avatar

Зочин 2019-04-17 202.55.188.44

Там болсон зам гэнэ үү? Гайгүй байлгүй. Хэдэн газар эвдэрсэн байхыг үгүйсгэхгүй. Монголчууд ийм замыг ойрын 50 жилд хийж чадахгүй. Зүгээр л тэр ховхолчихсон бетоныг нь хар даа. Сонсголонгийн замын зузаан ч үүнд хүрэхгүй. Зүүн чиглэлийн бүх ачааллыг өөр дээрээ авч байсан зам шүү дээ. Уг нь үхэр тэргүүтнүүдээс өөр улсад бол энэ замаа хэвээр нь үлдээгээд өөр трасаар шинэ зам барьсан бол хамаагүй дээр байх байлаа. Ослын тухайд бол тендрийн гэгдэх хүн тээврийн хэдэн таксинууд улаан цайм урсгал сөрж

Avatar

Зочин 2019-04-17 202.55.188.44

орж ирдэгээс болж л ихэнх осол гардаг. Эрх баригчид цавчаагаа л бодно л доо. Өөр трасаар явуулах гэхээр өөрсдийнх нь унац багасах гээд байсан байх л даа. Налайхын зам магадгүй ашиглалтаараа зууны шилдэг бүтээн байгуулалт байх шүү.

Avatar

Энэ одоо ю гэсэн үг вэ 2019-04-17 203.217.139.228

нус, нулимс, цус шингэсэн, бугтай гэгдэх зам гэнэ үү. Би энэ замаар 30 жил явж байна. Сайхан зам шүү. Хувь хүний хариуцлагагүйгээс болж аваар осол гарч, дүрмээрээ яваа бусдыгаа хохироож байгаа болохоос замаас болоод байгаа зүйл огт байхгүй. Замаас болж машины эвдрэл л үүсч байгаа байх.

Avatar

зочин 2019-04-17 203.217.139.228

нус, нулимс, цус шингэсэн, бугтай гэгдэх зам гэнэ үү. Би энэ замаар 30 жил явж байна. Сайхан зам шүү. Хувь хүний хариуцлагагүйгээс болж аваар осол гарч, дүрмээрээ яваа бусдыгаа хохироож байгаа болохоос замаас болоод байгаа зүйл огт байхгүй. Замаас болж машинд л эвдрэл үүсч байгаа байх.

Avatar

Кочин 2019-04-17 202.55.188.43

Бага тэнэгтээрэй, Цээсүрэн гуай. Монгол хүн Алтан шар замаа ерөөж явдаг болохоос тань шиг буг чөтгөр энэ тэр гэж хараадаггүй байх шүү.

Avatar

Зочин 2019-04-17 203.91.112.133

Хятадууд зам тавихдаа ойролцоох оршуулгын газраас нь шороо аваад тавьчихдаг гэсэн. Тиймээс осол салдаггүй юм шиг байнгаа юм. Хаанаас ямар шороо чулуу авч хийх нь үү гэдгийг нь саайн харж байх хэрэгтэй. Дараа нь бид бүгд л тэрүүгээр явна ш дээ

Avatar

Зочин 2019-04-17 58.140.202.122

зам ч шинэчлэгдлээ тэр буг нь нутаг буцах байлгүй

Avatar

Зочин 2019-04-17 124.158.90.25

Энэ замыг анх хятадууд барьсандаа. Одоо бүүр сайхан зам болноо.

Avatar

зочин 2019-04-17 119.40.103.6

Ямарч үед жолоочийн буруугаас осол гардаг. Зам нөлөөлөх нь зүй. Гэхтээ жолооч замын нөхцөлд зохицож явахаас өөр аргагүй шүү дээ. Тэгэхээр Буг шүгэлсэн зам биш, алтан шар зам л байсан, цаашдаа сайхан болох юм байна.

Avatar

zamchin 2019-04-17 108.28.146.232

1000% unen shuu

Avatar

Зочин 2019-04-17 64.119.16.212

ЧАНАР ЧАНАР БАС ДАХИН ЧАНАР

Avatar

Зочин 2019-04-17 202.179.26.138

Буг шуглэсэн засгин газрыг яах вэ монголчуудаа

Avatar

Зочин 2019-04-17 66.181.161.122

Сэтгүүлч-сурвалжлагч нар ард иргэдэд зөв сэтгэлгээ, зөв төлөвшил хэвшүүлэхэд ажлаа чиглүүлэх үүрэгтэй!! Гэтэл мухар сүсэг бишрэлийг хөөргөдөж байгаа мэт ийм балай юм бичихээ болих хэрэгтэй!!! Уншигчдыг буруу, бусармаг юм руу турхирсан өнгө аястай юм их бичдэг шүү, та нар!!! Ер нь сэтгүүл зүйн сургуульд нь этика, эстетика, логика г.м. хичээл заадаггүй юм байх даа?????

Avatar

Зочин 2019-04-17 66.181.161.122

Сэтгүүлч-сурвалжлагч нар ард иргэдэд зөв сэтгэлгээ, зөв төлөвшил хэвшүүлэхэд ажлаа чиглүүлэх үүрэгтэй!! Гэтэл мухар сүсэг бишрэлийг хөөргөдөж байгаа мэт ийм балай юм бичихээ болих хэрэгтэй!!! Уншигчдыг буруу, бусармаг юм руу турхирсан өнгө аястай юм их бичдэг шүү, та нар!!! Ер нь сэтгүүл зүйн сургуульд нь этика, эстетика, логика г.м. хичээл заадаггүй юм байх даа?????

Avatar

Зочин 2019-04-17 66.181.161.87

Замд шүглэсэн Буг чинь замдаа тохируулаад явж чадахгүй, чи өрөө болохоос гаднын хүчин бус. Нэг мэдээ хүнд уншуулах гэж гоё нэр өгч байгаа бололтой юм. Ингэж хүний хайран цаг, завыг үрж байгаа чи харин өөрөө буг.

Avatar

зочин 2019-04-17 203.91.118.247

Энэ бол маш чухал бүтээн байгуулалт шүү, Гоё замтай болбол осол аваар багасана даа, Хурдхан бариарай

Avatar

зочин 2019-04-17 66.181.166.196

Үг үсгийн алдаа гэж тоймгүй, утга санаагаа ч хүнд ойлгомжтой гаргаж чадахгүй ийм улс сэтгүүлч хийдэг гэхээр монголын сэтгүүл зүй ч ёо ёо болж байгаа юм байна даа, ядахдаа наад хэмхэрхий болор дурангаа засчихаач news.mn-ийн хүнд гаруудаа

Avatar

Зочин 2019-04-17 202.21.113.146

hvn shig yum hiigeere dee zamiin urgun unduruus ni ideed 1 jil ch bololgui dari -ehiin zam shig tamiin yum hiivdee . idehgui yag tag sain chanariin zam hiigeesee gej mash ih hvsej bna . daanch yaj idehee bodoj bgaa bizdee n**** gej

Avatar

зочин 2019-04-17 192.82.65.120

энэ сэтнүүлч нэртэй юмнууд нээрээ ямарч мэдлэг боловсролгүй нь энд өгсөн нэрнээс харагдаж байна.

Avatar

Kkkk 2019-04-17 202.126.89.247

Bug n Uhernuud oorsdoo shuu dee

Avatar

Tr 2019-04-17 66.181.185.166

Тэнэг нь дэндсэн сэтгүүлч үү? Налайх-Чойрын зам гээд хэдэн ч удаа балайрав аа? За тэр гарчиг марчиг бол бүр утгагүй. Ингэж хүмүүсийн элэг доог болж байхаар эртхэн шиг өөр ажил эрхэлнэ байгаа хүүхээ. Мах зах зардаг ч юм уу.

Avatar

Дандаа худлаа гарчиг өгнө 2019-04-17 43.242.243.52

"Буг шүглэсэн" ч гэх шиг. Хэнэггүй, дүрэмгүй явдаг монгол жолооч нар л өөрсдөө буруутай биз дээ. Дандаа худлаа гарчиг өгнөө.

Avatar

зочин 2019-04-17 192.82.65.120

Буг шүглэсэн гэж юу гэж байгаа юм. Улс орон хүн ардад өгөөжөө өгсөн зам, нас болоо биз. Наад нэрээ бодож өг.

Avatar

zochin 2019-04-17 202.131.245.34

энэ юмыг бичсэн хүүхэн өөрөө буг . зам бол буг биш чөтгөрөө

Avatar

Zochin 2019-04-17 202.131.245.34

Энэ юм бичсэн сдаак өөрөө чөтгөр буг монгол хүнээ замаа игэж хэлнээ

Avatar

Зочин 2019-04-17 119.207.218.91

udahgui hytaduud oroo neheeer yuun zam bolno do pisda

Avatar

Зочин 2019-04-17 66.181.165.212

Лам ч юм уу Бөө нар ч юм уу тэр айхтар зүйлийг нь дарж өгөхийг хүсье,
Минийх биш гэхгүй санаачлага гаргаал ажиллаарай
Зам барьж байгаа компани нь санаачилсан ч болно ш дээ

Avatar

далай 2019-04-17 124.158.109.201

энэ сайт чинь юу болоод байна аа замд буруу байхгүй биз дээ хүмүүс ээ

Avatar

жак ма 2019-04-17 124.158.107.35

замын бетоныг бутлаад эргээд ашиглах ухаан байхгүйлдээ монголчуудад

Avatar

Зочин 2019-04-17 202.179.24.137

Буталдаг үйлдвэр барих хэрэгтэй болно шт.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж