Норвегийн иргэн ОХУ-ын тэнгисийн флотыг тагнасан хэргээр 14 жилийн хорих ял сонслоо | News.MN

Норвегийн иргэн ОХУ-ын тэнгисийн флотыг тагнасан хэргээр 14 жилийн хорих ял сонслоо

Норвегийн иргэн ОХУ-ын тэнгисийн флотыг тагнасан хэргээр 14 жилийн хорих ял сонслоо

Норвегийн иргэн ОХУ-ын тэнгисийн флотыг тагнасан хэргээр 14 жилийн хорих ял сонслоо

ОХУ-ын нийслэл Москва хотын дээд шүүхээс Норвеги улсын иргэн 63 настай Фроде Бергт 14 жилийн хатуу дэглэмтэй хорих ангид өнгөрүүлэх ял оноожээ. Өмнө нь Норвеги-Оросын хилийн ангид ажиллаж байсан түүнийг ОХУ-ын тэнгисийн шумбагч хөлгийг тагнасан хэрэгт буруутгасан байна.

Тэрбээр анх 2017 онд баривчлагдсан бөгөөд хэсэг хугацаанд Норвегийн тагнуулын албанд шуудан зөөгчөөр ажиллаж байсан ч ямар материал зөөж байгаагаа огт мэдээгүй хэмээн мэдүүлжээ. Бергийн өмгөөлөгчийн хэлснээр түүний үйлчлүүлэгч нь давж заалдах хүсэлгүй байгаа ба ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс өршөөл хүсэхээр төлөвлөж байгаа гэв. Хэрэв тэрбээр энэ хэргийг санаатайгаар үйлдсэн бол бүх насаараа хорих ялаар шийтгүүлэх байв.

НАТО-ийн гишүүн Норвеги улс нь ОХУ-тай Арктикийн бүс нутгаар хиллэдэг бөгөөд хэдэн арван жилийн турш найрсаг харилцаатай байж ирсэн ч 2014 оноос буюу ОХУ Крымын хойгийг өөртөө нэгтгэснээс хойш хоёр улсын харилцаа таагүй болж эхэлсэн юм.

Эх сурвалж:BBC

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-04-16 202.180.220.35

Тагнуулыг хатуу шийтгэх хэрэгтэй!!!!! Барууны гөлөг

Avatar

Зочин 2019-04-16 64.119.27.41

#Лукашенко: #Орос арай л ичгүүр сонжуургүй аашилж бнаа, одоо бүр бидний гарыг гавалжийна. ОХУ өөрөө #Өрнөдийн хоригийг шүүмжилдэг байж дотны холбоотон түншийнхээ эсрэг #хориг тавьжийнаа (Белоруссаас алим оруулахыг Орос хоригложээ)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж