ОХУ-ын нийслэл Москва хотын дээд шүүхээс Норвеги улсын иргэн 63 настай Фроде Бергт 14 жилийн хатуу дэглэмтэй хорих ангид өнгөрүүлэх ял оноожээ. Өмнө нь Норвеги-Оросын хилийн ангид ажиллаж байсан түүнийг ОХУ-ын тэнгисийн шумбагч хөлгийг тагнасан хэрэгт буруутгасан байна.
Тэрбээр анх 2017 онд баривчлагдсан бөгөөд хэсэг хугацаанд Норвегийн тагнуулын албанд шуудан зөөгчөөр ажиллаж байсан ч ямар материал зөөж байгаагаа огт мэдээгүй хэмээн мэдүүлжээ. Бергийн өмгөөлөгчийн хэлснээр түүний үйлчлүүлэгч нь давж заалдах хүсэлгүй байгаа ба ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс өршөөл хүсэхээр төлөвлөж байгаа гэв. Хэрэв тэрбээр энэ хэргийг санаатайгаар үйлдсэн бол бүх насаараа хорих ялаар шийтгүүлэх байв.
НАТО-ийн гишүүн Норвеги улс нь ОХУ-тай Арктикийн бүс нутгаар хиллэдэг бөгөөд хэдэн арван жилийн турш найрсаг харилцаатай байж ирсэн ч 2014 оноос буюу ОХУ Крымын хойгийг өөртөө нэгтгэснээс хойш хоёр улсын харилцаа таагүй болж эхэлсэн юм.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ