Бизнес зэрэглэлээр нисэх анхны азтан тодорлоо

Хуучирсан мэдээ: 2019.04.16-нд нийтлэгдсэн

Бизнес зэрэглэлээр нисэх анхны азтан тодорлоо

Бизнес зэрэглэлээр нисэх анхны азтан тодорлоо

Турк Эйрлайнс авиа компани болон Аэр Маркет ХХК хамтран зохион байгуулж буй “Үнэгүй нисэх боломжоор өөрийн ертөнцийг тэл” урамшуулалт хөтөлбөр эхлээд  удаагүй байгаа бөгөөд анхны 4 азтанаа 4 сарын 15нд шалгаруулсан байна.

4 сарын 8-15-н хооронд Турк Эйрлайнс авиакомпаний тийз худалдан авсан үйлчлүүлэгч дундаас нэг хүнд энгийнээс бизнес зэрэглэл рүү ангилал ахиулах эрх, 3 хүнд нэмэлтээр 10кг ачаа авч явах эрхийг олгосон байна. Хүүхдүүдийнхээ бэлэглэсэн нислэгийн тийзээр Турк улсыг зорих гэж байсан нэгэн гэр бүлийн хоёр бизнес зэрэглэл рүү ангилал ахиулах эрх болон нэмэлтээр 10кг ачаа авч явах эрхийг давхар хожсон байна.

Дараа дараагийн азтануудаа долоо хоног бүрийн нэгдэх өдөр Аэр Маркет ХХК-н Фэйсбүүк хуудаснаа шууд дамжуулан шалгаруулж мөн нэг бизнес зэрэглэл рүү ангилал ахиулах эрх болон 3 ширхэг нэмэлтээр 10кг ачаа авч явах эрхүүдийг бэлэглэх юм байна.

Урамшуулалт аяны төгсгөлд супер 4 азтан тодруулах бөгөөд АЗТАН бүхэн Улаанбаатараас Турк улсын аль ч хот руу үнэгүй нисэх 2 талын тийзийг авах болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70105050-с эсвэл ЭНД дарж авна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж