Л.Оюун-Эрдэнийг Лу.Болдын хувьсгалын удирдагч гэв

Хуучирсан мэдээ: 2019.04.16-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнийг Лу.Болдын хувьсгалын удирдагч гэв

Л.Оюун-Эрдэнийг Лу.Болдын хувьсгалын удирдагч гэв

УИХ-ын гишүүн Л.Болдын үзэл бодол богинохон хугацаанд эрс, тэс өөрчлөгдсөн. Түүнийг ардчилагч гэж эндүүрч явсандаа харамслаа илэрхийлэх хүн цөөнгүй бий. Тэрбээр багаа тайлах тусам түүнээс коммунист араншин улам тодрох. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшээд буй М.Чинбат, С.Алиманцэцэг нарын томилгоотой холбогдуулан хийсэн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр Л.Болд гишүүн “Манай хувьсгалын удирдагч Л.Оюун-Эрдэнэ сайд “Уучилж болохгүй, ухарч болохгүй, ядарч болохгүй” гэдэг сайхан үг хэллээ. Энэ үгийг бичиж аваад хана, таазан дээрээ хадах хэрэгтэй” гэсэн нь сошиал сүлжээнд элэг доог болж байна. Нэгэн цагт ардчиллын нэг тод өнгө болж явсан Л.Болд өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг хувьсгалын удирдагч болтол нь өргөмжилж, магтахын цаана ямар эрх ашиг нуугдаж байгаа бол. Товчхондоо, өнгөрсөн хугацаанд Л.Болд гишүүн нэлээд хямдхан багтай амьдарч ирсэн нь өнөөдөр хуулагдаж байна. М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулахаар Т.Аюурсайхан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Ж.Батзандан нар хамтдаа жагсаал зохион байгуулсан. Түүнийгээ Л.Болд гишүүн хувьсгал гэж боддог, хувьсгалын удирдагч нь Л.Оюун-Эрдэнэ гэж ойлгож явдаг бололтой, энэ үгийг нь сонсоход.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж