Хуйхаа гуужуулах нь | News.MN
ЗӨВЛӨГӨӨ - Соёл зөвлөж байна
Хуйхаа гуужуулах нь

Хуйх гуужуулах эмчилгээний талаар та ер нь хэр мэдээлэлтэй  вэ?. Бие болон нүүрний арьсан дээрх үхэжсэн арьсны эдийг тогтмол гуужуулах шаардлагатай байдаг шиг хуйханд ч мөн гуужуулалт шаардлагатай байдаг гэнэ.

Хуйхны хэсэг нь биеийн бусад хэсэгтэй адилхан үхэжсэн арьсны давхарга үүсдэг байна. Бидний нэрлэж заншсанаар хаг. Ялангуяа Монголын нөхцөлд өвлийн бохирдолтой агаар, хүнд хийн элементүүд зэрэг нь үсэнд, хуйханд бохирдол болон үлддэг. Мөн хавар намрын шороо, тосны үеэр гадны бохирдлууд хуйханд наалдан ердийнхөөс илүү бохирдуулж яг энэ үед эмэгтэйчүүдийн үс урьд урьдынхаасаа илүү тослогдож, ойр ойрхон угаах шаардлагатай болсон нь ажиглагддаг.

Хуйхыг тогтмол гуужуулснаар ус уналт мэдэгдэм багасаж, тосны булчирхайн үйл ажиллагаа хэвийн болж, үс тань эрүүл, бат бэх, намирсан болох боломжтой.

Байнга мэргэжлийн салон орж хуйхаа гуужуулах нь санхүүд хүндрэлтэй учир гэрийн нөхцөлд хэрхэн хуйхаа арчилж, үсээ эрүүл байлгах зөвлөгөөг хүргэе.

  • 1 амны халбага бор сахар эсвэл хүнсний сода, 3 амны халбага ангижруулагч, 3 цайны халбага оливын тосыг нийлүүлэн жигд зуурмаг болтол нь хутгаарай.
  • Бэлдсэн зуурмагаа жигд түрхэхийн тулд нойтон үсээ голоор нь хуваагаад, түүний дахин 2 хуваагаарай.
  • Хуруугаараа хэсэг тус бүрд нь массажлан сайтар түрхэнэ.
  • 15 минут халуун алчуураар бигнэн, бүлээн усаар угаагаарай.

Уг хуйхны үхэжсэн арьсыг гуужуулах аргыг 7 хоногтоо 2-3 удаа хэрэглэхэд хангалттай ба 1 сарын дараанаас л үс тань хурдан тослогдож, унах нь багасна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-17 85.54.185.147

turshij uzsen hun bnuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж