Орон сууцыг дэн буудал болгон ашиглахыг Орост хориглов

Хуучирсан мэдээ: 2019.04.17-нд нийтлэгдсэн

Орон сууцыг дэн буудал болгон ашиглахыг Орост хориглов

Орон сууцыг дэн буудал болгон ашиглахыг Орост хориглов

Орон сууцны зориулалттай байрыг дэн буудал болгох ашиглахыг хориглосон хуульд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурснаар уг хууль баталгаажлаа. Хуулийн хэрэгжилт энэ 2019 оны аравдугаар сарын 1-нээс эхлэх юм.

Уг хуулиар орон сууцны зориулалттай баригдсан байрыг дэн буудал, мөн түр зуур зочид байлгах зорилгоор тохижуулахыг хориглож байгаа юм. Гэхдээ дараах нөхцөл шаардлагуудыг хангасан тохиолдолд дэн буудлын зориулалтаар ашиглахыг зөвшөөрнө. Тухайлбал,

-дуу чимээ үл нэвтрэхээр тоноглосон

-галын аюулгүй ажиллагааг хангасан, галын дохиололтой

-хамгаалалтын дохиоллын системтэй

-үнэт эд зүйлсийг хадгалах сейфтэй

-цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол хийдэг гэсэн шаардлага хангаж байвал дэн буудлын хэлбэрээр ашиглаж болох юм.

Орост ирж байгаа жуулчдын нэлээдгүй нь ийм хямд дэн буудлуудыг сонгодог учраас энэ зуны аялал жуулчлалын улирал дөхсөн тул хуулийн хэрэгжилтийг аравдугаар сарын 1 болгожээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж