Замын ачааллыг бууруулах туршилтыг ОХУ ирэх жил хийнэ | News.MN

Замын ачааллыг бууруулах туршилтыг ОХУ ирэх жил хийнэ

Замын ачааллыг бууруулах туршилтыг ОХУ ирэх жил хийнэ

Замын ачааллыг бууруулах туршилтыг ОХУ ирэх жил хийнэ

Замын хөдөлгөөний өндөр ачаалалтай хотуудын зарим уулзварыг төлбөртэй болгох нь замын түгжрэлийг бууруулах нэг гарц гэж үзэн туршиж үзэх талаар ОХУ-д яригдаж байна. Хэрвээ тэгвэл жолооч нар явах маршрут, хугацаагаа сайтар нягталж хөдөлгөөнд оролцоно хэмээн найдаж байгаа бөгөөд 2020 оноос Оросын нэг хотод туршиж үзэхээр төлөвлөж байна хэмээн Үндэсний технологийн санаачилгын “Автонет” байгууллага РИА Новости-д мэдээллээ.

“Зарим уулзвар, мөн замын зарим зорчих хэсгийг тодорхой цагт төлбөртэй болгох тухай яригдаж байна. Ингэснээр жолооч нар явах зам, шаардагдах хугацаагаа нарийн бодож нягтлах хэрэгтэй болно. Энэ аргыг хэрэглэснээр ид ачааллын үед замын хөдөлгөөнийг 10 орчим хувиар бууруулна гэж тооцож байгаа” хэмээн тус байгууллага тайлбарлалаа.

Туршилт явуулах хотуудын жагсаалтад Липецк, Нижный Новгород, Ульяновск гэсэн хотууд байгаа бөгөөд аль нэгийг нь сонгох ажээ.

Дэлхийн дунджаар авч үзвэл замын хөдөлгөөний түгжрэл тухайн улсад ДНБ-ий 4-15 хувьтай тэнцэхээр эдийн засгийн хохирол учруулдаг гэж үздэг байна. Тухайлбал, түгжрэл нь машинуудын шатахууны зарцуулалтыг өндөрсгөнө, машины элэгдлийг ихэсгэнэ, хүмүүсийн ажлын бүтээмжид нөлөөлнө гэж үздэг байна.

Ийм туршилтыг 2006 онд Шведийн Стокгольм хотод хийж байжээ. Туршилтаар замын түгжрэл 22 хувиар, замын осол 10 хувиар, автомашинаас  агаарт хаягдах нүүрсхүчлийн хий 14 хувиар буурчээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Jolooch 2019-04-17 202.21.108.209

Oo iim medee tavihaar manai populistuud shuud 5sariin 1 nees hiine geed dairaad heden zuun terbum ideh geed unana shdee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж