ОХУ: Ажиллах хүчин хамгийн дутагдалтай байгаа нь Дагестан ажээ

Хуучирсан мэдээ: 2019.04.17-нд нийтлэгдсэн

ОХУ: Ажиллах хүчин хамгийн дутагдалтай байгаа нь Дагестан ажээ

ОХУ: Ажиллах хүчин хамгийн дутагдалтай байгаа нь Дагестан ажээ

Оросын ажил олгогчид эзэнгүй байгаа ажлын байрандаа хүн олсон ч ажилгүйчүүдийн тоо 2,78 сая байна хэмээн олон улсын FinExpertiza байгууллага тооцоо гаргасныг РИА Новости мэдээллээ.

Олон улсын FinExpertiza байгууллага өөрсдийн тооцоог ОХУ-ын Статистикийн хорооны дүнд суурилан хийсэн байна. Статистикийн хорооны мэдээгээр өнөөдрийн байдлаар /2019.03.31-ний/ хөдөлмөр эрхлэх насны 3,67 сая хүн ажилгүй байгаа юм. Энэ нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын аргачлалаар гаргасан тоо юм. Харин Оросын өнцөг булан бүрт байгаа аж ахуйн нэгжүүдэд нийтдээ 967,8 мянган ажлын байр сул байна.

Ажиллах хүчин хамгийн дутагдалтай газруудад Дагестанд 188 мянга, Краснодарын хязгаарт 109,4 мянга, Чеченьд 82,3 мянга, Челябинск мужид 81,8 мянга, Свердловск мужид 80,9 мянга,  Эрхүү мужид 73,7 мянга, Новосибирск муж болон Алтайн хязгаарт тус бүр 73,3 мянга, Ростов мужид 72,6 мянга, Башкирт 72 мянган ажлын байр эзнээ хүлээж байна.

Таван бүс нутагт бүртгэгдсэн ажилгүйчүүдээс илүү тооны ажлын байр эзэнгүй байгааг судалгааны байгууллага тэмдэглэж байна. Тухайлбал, Москвад 57,8 мянга, Санкт-Петербург хотод 19,1 мянган ажлын байр сул байгаа нь бүртгэгдсэн ажилгүйчүүдийн тооноос давж байгаа юм. Ямало-Ненецк болон Чукотскийн автономит тойрог, мөн Магадан мужид зарлагдсан ажлын байр бүртгэлтэй ажилгүйчүүдийн тооноос их байгаа ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж