Жирэмсэн эхнэрээ зодсон этгээдийг эрэн сурвалжилж байна | News.MN

Жирэмсэн эхнэрээ зодсон этгээдийг эрэн сурвалжилж байна

Жирэмсэн эхнэрээ зодсон этгээдийг эрэн сурвалжилж байна

Жирэмсэн эхнэрээ зодсон этгээдийг эрэн сурвалжилж байна

Нийслэлийн хэмжээнд 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 17 мянга 733 дуудлага, мэдээлэл байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5891 нэгжээр буюу 24,9 хувиар буурчээ.

Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас нийт 248 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 64 нэгжээр буюу 34,7 хувиар өссөн байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 12 иргэнийг 1 сая 160 мянган төгрөгөөр, 667 иргэнийг шүүхийн шийдвэрээр баривчлах шийтгэл ногдуулсан байна. Хоногт дунджаар 150-200 гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, аюулын зэрэглэл нэмэгдэх төлөв ажиглагдаж байна.

ТУХАЙЛБАЛ:

2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 00.54 цагт цагдаагийн байгууллагад “Манай нөхөр намайг зодоод нэг настай хүүхдээ нүцгэнээр нь хувцсандаа ороогоод гараад явчихлаа” гэх дуудлагыг цагдаагийн байгууллага хүлээн авч 13 минутын дараа хэргийн газарт очиход Ө.Эрдэнэбаатар гэгч нь гурван сартай жирэмсэн эхнэр Т-г зодож, хоолойг нь боон унагажээ. Улмаар нэг настай охиноо гудамжинд орхин зугтаасан юм байна.

Цагдаа нар хохирогч Т-г эмнэлгийн байгууллагад яаралтай хүргэн өгч, охиныг өвөөгийнх нь асрамжид үлдээжээ. Харин Ө.Эрдэнэбаатар гэгчийг ойр орчимд эрэн сурвалжлахад олдоогүй юм байна. Одоогоор түүнийг хайсаар байгаа аж.

Э.ЭНХ 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

болдоо 2019-04-16 202.126.89.24

шууд л нөхрийг нь буруутгах нь өрөөсгөл л дөө, хамаг шалтгаан нь эхнэрт нь байсан байх боломжтой ш дээ …. пий паа гээд л шууд буруутгах хэрэггүй байх аа ….

Avatar

g 2019-04-16 103.229.120.161

Буруутгана хог шаар бна

Avatar

Зочин 2019-04-16 202.21.108.150

Ийм эрчүүдийг эмэгтэйчүүд л хүмүүжүүлж байгаа шүү дээ. Эцэг нь гэж бас л нэг асуудалтай л хүн байгаа биз.

Avatar

Zochin 2019-04-16 202.9.43.184

БАРИАД БАЛБААД ХОГРУУ ХАЯ НОВШИЙГ . ЖИРЭМСЭН ХҮН ДАХИАД ЗОДОХГҮЙ БОЛГО.ТАЙГАН БОЛГО.

Avatar

. 2019-04-16 66.181.180.38

Манай Монголын эрчүүд арай л дэндүү юмаа, ажил хийх дургүй,архи ууж агсам тавина,авгай хүүхдээ айлгана,сүрдүүлнэ,зодно,үнэхээр тэнэг эрчүүд байх юмаа.

Avatar

Бибид 2019-04-16 202.72.244.219

Наатах чинь хаа холддог юм.Нэг газар уугаад шартаад л хэвтэж байгаа биз. Тэгж байгаад хордлогонд ороод гарахлаараа хүрж ирэнгүүт нь бариад авчихгүй юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж