Үндэсний урлагийн их театр болон музейн цогцолбор шинээр барих газрыг судаллаа | News.MN

Үндэсний урлагийн их театр болон музейн цогцолбор шинээр барих газрыг судаллаа

Хуучирсан мэдээ: 2019.04.16-нд нийтлэгдсэн

Үндэсний урлагийн их театр болон музейн цогцолбор шинээр барих газрыг судаллаа

Үндэсний урлагийн их театр болон музейн цогцолбор шинээр барих газрыг судаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, БСШУЯ-ны сайд Ё.Баатарбилэг болон бусад албаны хүмүүс өнөөдөр нийслэлийн зарим бүсээр явж Үндэсний урлагийн их театр болон музейн цогцолбор шинээр барих боломжтой газруудыг судаллаа.

Тодруулбал, Засгийн газраас гаргасан Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Улаанбаатар хотод Үндэсний урлагийн их театрыг байгуулах ажлыг эрчимтэйгээр эхлүүлж байна. Зураг төслийнх нь ажилд ойрын хугацаанд орно. Үүнээс өмнө газрын байршлыг тодорхойлох ажлыг өнөөдөр хийлээ.

Энэ ажлын хүрээнд Хотын захирагч С.Амарсайхан өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Үндэсний их театрыг соёл амралтын хүрээлэнгийн хашаан дотор барих асуудлыг судалж байна. Өнөөдөр хэд хэдэн байршилд газар үзлээ. Нөгөөх нь байгалийн болон археологийн музейг хаана барих вэ гэдэг чухал асуудал болоод байна. Барьж байгуулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаа бид ирээдүйн хот төлөвлөлтөндөө уялдуулж, сайн тооцож хийх нь зүйтэй гэж нийслэлийн зүгээс үзэж байна. Хаана байвал илүү иргэд, гадаад, дотоодын жуулчдад тохиромжтой байх, нөгөө талаас аялал жуулчлал хөгжих боломжийг нэмэгдүүлэх үүднээс газрыг сонгох нь зүйтэй. Нэг газар очоод бүх музейгээ үзэх боломжийг бүрдүүлэх цогцолборыг барихаар зорьж байна” гэв.

Мөн зарим АНН-үүд 20, 30 га газар авчихаад дуудлага худалдааныхаа үнийг төлөөгүй байж энэ газраасаа буцаагаад хүүхдийн сургууль, цэцэрлэгийн газар өгөхгүй асуудал үүсгээд байна. Тэгэхээр бид цаашид сургууль, цэцэрлэгийнхээ газрыг гаргаж авна. Хүүхдүүдийнхээ сурч боловсрох боломжийг бүрдүүлнэ. Газраа чөлөөлж өгөхгүй байсан ч хуулийн хүрээнд асуудлыг шийдэж газраа гаргаж авна гэдгээ Хотын захирагч хатуу анхаарууллаа.

Өнөөдрийн судалсан газруудыг Засгийн газар болон Ерөнхий сайдад танилцуулаад эцсийн байдлаар шинэ театр болон музей барих газрыг эцэслэн тогтооно гэдгийг албаны хүн хэллээ.

НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

teatr 2019-04-16 202.179.25.183

Mongol ulsin teatr , kino urlag suuliin 70 jil hugjihgui turuus demjihgui unaltand orson baigaa .Undesni urlag uurin gesen bairgui 70 jil uil ajillagaagaa yawuulj baina.Getel ene baidliig Mongol ulsin erunhi said U.Khurelsuh ankhaaran uzej unuudur undesni urlagin ih teatrin bairig bariulah ajilig ehluulee. Khuuhdin parkin baruun tald Undesni urlagin ih teatrin shine ordon sunderleh bolsond ard tumen bid mash ih bayarlaj baina.Mongol ulsin erunkhi said Khurelsuh tanid bayrllaa.

Avatar

Зочин 2019-04-16 202.72.245.194

10-Р ХОРООЛЛЫН ДУТУУ БАРЬСАН ЦОГЦОЛБОРЫН ГАЗАР ДЭЭР БАРИХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2019-04-16 103.57.92.122

Эзэнгүй хаягдсан "Хүүхдийн парк" – ын хашаанд барь.

Avatar

Зочин 2019-04-16 202.9.42.61

Хотынхоо хойшоо Сүхбаатарын талбайгаас хэдхэн км зайд байрлалтай Ногоон нуур, Баянбүрдийн гэр хорооллын газраар барилгажуулмаар байнаа. Урагшаа чигжээд байх юм.

Avatar

Зочин 2019-04-16 202.179.26.199

Монголчууд барихгүй дээ. Нэг газар сонгоод төлөвлөлт хийгээд явж байтал нэг дарга нь нөгөө газар нь хувь хүнд зарчихна. Нөгөөдөх нь шүүхээр баахан мөнгө нэхээд дуусна. Тамын тогооны үлгэр шиг хүмүүс

Avatar

м 2019-04-16 124.158.107.35

туулын хөвөөнд бургас хядсан тэр газар барьсан цементйиг буулгаад оронд нь нэгийг нь барья

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж