Баянхонгор аймгийн Баацагаан сумын цэцэрлэгийн хаалганд гурван настай хүүхэд гараа хавчуулсны улмаас хуруу нь тасарчээ. Уг хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан бөгөөд хүү сумын эмнэлэгтээ анхны тусламжаа авч, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт дөрөвдүгээр сарын 11-нээс 15-ны өдрүүдэд эмчлүүлж байгаад өчигдөр /2019.04.15/ эмнэлгээс гарсан байна.
Энэ талаар Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Н.Баттогтохоос тодрууллаа. Тэрбээр "Хүүгийн биеийн байдал сайжирч, шарх нь цэвэршээд энэ сарын 15-нд буюу даваа гарагт эмнэлгээс гарсан. Одоо амбулаторын хяналтад боолт хийгдээд явж байгаа. Анх ирэхдээ баруун гарын тавдугаар хуруу буюу чигчий хуруу нь өндөг нь бяцарч, тасарсан хүүхэд ирсэн " гэх мэдээллийг өглөө.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ