Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо

Хуучирсан мэдээ: 2019.04.16-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо

Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо

ИБНАУ-д явагдаж байгаа "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэхээр дэд хурандаа Ц.Энхцогт захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний 9 дүгээр ээлжийн цэргийн баг ажиллагааны газар орныг зорилоо. Энхийг сахиулагч дайчдыг ЗХЖШ-ын АУГ-ын орлогч дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески нарын албаныхан "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас үдэн мордуулсан юм.

Бригадын генерал Л.Онцгойбаяр "Эх орон, Зэвсэгт хүчнийхээ итгэлийг өвөрлөн мордож буй дайчдаараа бахархаж байна. Монгол цэргийн дэлхийн цэрэг болсныг, хүлээсэн үүргээ хариуцлагатай, нэр төртэй биелүүлдэг дайчид гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч, бахдаж буй энэ үед та бүхэн ч гэсэн үүргээ нэр төртэй биелүүлээд эх орондоо ирнэ гэдэгт итгэж байна. Ажиллагааны газар оронд нэгнээ гэсэн сэтгэлтэй, дэмтэй, эвтэй байж, удирдлагынхаа өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлээрэй” гэв.

Элчин сайд Майкл С.Клечески "Өнөөдөр миний бие анх удаа энэ хүндтэй ажиллагаанд оролцож байна. Жигдрэн жагссан та бүхнийг хараад нэг л зүйл бодогдож байна. Тэр бол бахархал юм. Би танай сайхан оронд Элчин сайдаар томилогдохоос өмнө монгол цэргүүдийн баатарлаг үйлс, гавьяа зүтгэлийн талаар олон удаа сонсож байсан. Хоёр орны харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагч та бүхнийг хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирэхэд нь миний бие яг эндээ зогсоод угтан авах болно" хэмээгээд амжилт хүссэн юм.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж