Реппер Жий “Зогсохгүй”

Хуучирсан мэдээ: 2019.04.16-нд нийтлэгдсэн

Реппер Жий “Зогсохгүй”

Реппер Жий “Зогсохгүй”

Монголын рок попын ертөнцөд өөрийн үзэл бодол, уран бүтээлээрээ ялгарч чадсан реппер Т.Мөнх-Эрдэнэг буюу Big Gee-г хүмүүс сайн мэднэ. Тэрбээр ирэх зургадугаар сарын 7-нд өөрийн бие даасан гурав дахь тоглолт болох "Зогсохгүй"  тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийхээр болжээ.

Реппер залуу сүүлд Буриадын дуучин Мэдэгма Доржиеватай хамтран “Эргэцүүлэл” дуугаа сонсогчдодоо хүргэсэн. Мөн “Боссын босс” уран сайхны кинонд тоглосон билээ.

Тэрбээр манай сайтад өгсөн ярилцлагадаа “Миний хувьд сүүлд “Хил хязгааргүй” /ЕР/ гэдэг дөрвөн дуутай цомгоо гаргасан. Уг цомогт багтсан “Эргэцүүлэл” дуугаа Буриадын дуучин Мэдэгма Доржиеватай хамтран дуулсан. Өөрийн намтар маягаар шинэхэн дууныхаа клипийг нь дүрсжүүлж, өнгөрсөн амьдралдаа юу үзэж туулсан тухайгаа эргэцүүлэн дуулсан. Гэхдээ миний явж буй зам дуусаагүй байна. Хэдэн жилийн дараа ямар эргэцүүлсэн дуу гаргахыг мэдэхгүй. “Хил хязгааргүй” гэдэг цомог маань нэрнээсээ учир утгатай. Хэдийгээр бид хилийн зурвасаар зааглагдсан ч гэсэн хэл, соёлоороо нэг гэдгийг харуулахыг зорьсон. Тиймээс энэ цомогт Өвөрмонгол, Халимаг, Буриадын артистуудтай хамтарч ажилласан” тухайгаа ярьсан юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж