Цаг агаарт зориудаар нөлөөлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.04.16-нд нийтлэгдсэн

Цаг агаарт зориудаар нөлөөлж эхэллээ

Цаг агаарт зориудаар нөлөөлж эхэллээ

Энэ жил хур тунадас багатай, хуурайшилтын зэрэг өндөр байгаа тул гал түймрийн аюултай нөхцөл байдалд хүрснийг Нийслэлийн онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байгаа. Тэр тусмаа хөдөө орон нутагт хүний оролцоогүй гал түймэр дэгдэх эрсдэлтэй байгааг онцгой байдлынхан хэлж буй. Тухайлбал, Хөвсгөл, Сэлэнгэ аймагт ийм аюулын зэрэг өндөр байгаа аж. Тиймээс цаг агаарт зориудаар нөлөөлж эхэлсэн байна.

Сэлэнгэ аймгийн зарим нутгаар энэ хавар хуурайшилт маш их, хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаас бага байгаа аж. Цаашид цаг агаарт зориудаар нөлөөлөх аргыг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Сэлэнгэ аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга А/65 тоот тушаал гаргаж, цаг агаарт зориудаар нөлөөлөх арга хэмжээ авч эхэлжээ. Тус аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрынхны мэдээлснээр “Бороо-1, 2” экспедиц энэ сарын 5, 11-нд Хушаат сумын Ногоон хунх, Түшиг сумын Хавтгай овоо зэрэг газарт цаг агаарт зориудаар нөлөөлж, үүл буудсан гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж