Алба хаагчид цэргийн тангараг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2019.04.16-нд нийтлэгдсэн

Алба хаагчид цэргийн тангараг өргөлөө

Алба хаагчид цэргийн тангараг өргөлөө

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, “Монгол Улсын батлан хамгаалах төрийн цэргийн бодлогын үндэс”-ийн 7.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Цэргийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг тус тус үндэслэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/113 дугаар тушаалаар Онцгой байдлын байгууллагад шинээр орж цэргийн цол авсан алба хаагчдаар цэргийн тангараг өргүүлэх ажиллагаа өнөөдөр боллоо.

Тангараг өргөх ажиллагаанд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад  гамшгийн эрсдэлийн үнэлгээний асуудал эрхэлсэн мэргэжилтнээр томилогдсон болон шинээр офицерийн бүрэлдэхүүнд орж байгаа 30 гаруй  алба хаагч оролцсон юм.

Алба хаагчид ХСИС-ийн Онцгой байдлын сургуульд цэргийн нийтлэг дүрмүүдийн мэдлэг, цэрэгжилт жагсаалч байдлыг олгож хэвшүүлэх, Онцгой байдлын албаны ёс зүйн хэм хэмжээ, албаны онцлогийг таниулах, цэргийн хэргийн ур чадвар, дадлага олгох сургалтад хамрагдсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж