Монголын шатарчдаас С.Ган-Эрдэнэ "Дэлхийн цом"-д өрсөлдөнө | News.MN

Монголын шатарчдаас С.Ган-Эрдэнэ "Дэлхийн цом"-д өрсөлдөнө

Монголын шатарчдаас С.Ган-Эрдэнэ "Дэлхийн цом"-д өрсөлдөнө

Монголын шатарчдаас С.Ган-Эрдэнэ "Дэлхийн цом"-д өрсөлдөнө

Шатрын бүсийн аварга шалгаруулах “Ази тивийн 3.3” тэмцээн Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 6-16-ны өдрүүдэд боллоо.

Чансаагаараа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дараа ордог бүсийн тэмцээнийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын ивээл дор “Премиум” зочид буудалд 10 өдрийн турш зохион байгууллаа. Тэмцээнийг БСШУСЯ, нийслэлийн ИТХ дэмжин ажилласан байна.

“Ази тивийн 3.3” тэмцээнд Индонез, Филиппин, Вьетнам, Мьянмар, Малайз, Хонгконг, БНСУ, Монгол зэрэг найман орны 86 шатарчид оюун ухаанаа уралдуулж, шилдгүүдээ тодруулав.

Монгол улсаас Гавьяат тамирчин Б.Хатанбаатар, Б.Гүндаваа, Ц.Батчулуун, Б.Мөнгөнтуул тэргүүтэй 60 орчим шатарчин оюунаа сорьсон бөгөөд тэмцээний ерөнхий шүүгчээр Г.Оюунчимэг ажилласан.

Есөн өргийн дараа нэгдсэн дүн гарч. эрчүүдээс Индонезийн их мастер М.Сусанто, спортын мастер С.Ган-Эрдэнэ нар эхний хоёр байранд орж, Дэлхийн цомд өрсөлдөх эрхийг авлаа. Эдгээр тамирчид ирэх есдүгээр сард ОХУ-ын Ханты-Мансийск хотод болох Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхтэй болсон юм.

Эрчүүдийн ангилалд нийт 48 тамирчин өрсөлдсөнөөс топ 10-т Монголын тав, Филиппин, Вьетнамын хоёр, Индонезийн нэг тамирчин багтсан. Эдгээр тамирчдаас Индонезийн М.Сусанто, Монголын С.Ган-Эрдэнэ нар Дэлхийн цомд өрсөлдөх эрхийг авсан юм.

Тэмцээний үеэр олон сонирхолтой тоглолтууд болсон бөгөөд их мастер Б.Гүндаваа Вьетнамын Ван Хьютэй таван цаг тоглож, ялагдсан. Хэрвээ манай тамирчин хожсон бол бүсийн эрхийн төлөөх тоглолтод өрсөлдөх байсан юм. Мөн спортын мастер С.Ган-Эрдэнэ, ФИДЕ мастер У.Насанжаргал нар Олон улсын мастер цолны нэг норм биелүүлжээ.

С.Ган-Эрдэнэ Дэлхийн цомын тэмцээнд их мастер Ц.Батчулуунаас хойш оролцох болсон анхны эрэгтэй шатарчин боллоо. Түүний хувьд энэ жил 16 настай юм.

Эмэгтэйчүүдийн ангилад Индонезийн А.Медина Варда түрүүлж, Дэхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авсан бол Монголын их мастер Б.Мөнгөнтуул, ФМЭ Т.Мөнхзул нар хоёр, гуравдугаар байрыг эзлэв.

Нийт 38 эмэгтэй шатарчин өрсөлдсөнөөс Топ 10-т Вьетнамын дөрөв, Монголын гурав, Индонезийн хоёр, Филиппиний нэг тамирчин багтжээ.

“Ази тивийн 3.3” тэмцээний үеэр Вьетнамын элчин сайд Доан Тхи Хыөнг, Дэлхийн шатрын холбоо Азийн 3.3 бүсийн ерөнхийлөгч Дан Тат Танг, Мьянмарын шатрын холбооны ерөнхийлөгч Маунг Маунг Лвин, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр зэрэг хүндэт зочид хүрэлцэн ирсэн байна.

Тэмцээний дүнг http://chess-results.com-с харна уу.

Тэмцээний ерөнхий шүүгч Г.Оюунчимэг
Эрчүүдээс Индонезийн их мастер М.Сусанто, спортын мастер С.Ган-Эрдэнэ нар эхний хоёр байранд орж, Дэлхийн цомд өрсөлдөх эрхийг авлаа.
Эмэгтэйчүүдийн ангилад Индонезийн А.Медина Варда түрүүлж, Дэхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авсан бол Монголын их мастер Б.Мөнгөнтуул, ФМЭ Т.Мөнхзул нар хоёр, гуравдугаар байрыг эзлэв.
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж